М.Энхсайханы “буддаг ном” буюу боловсрол төвтэй улс төр

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Өнгөрсөн 27 жил хоорондоо хэмлэлдэж, тарж бутарч ирсэн, цагтаа АН-ын лидер байсан, одоо бол улс төрийн гудамжинд “нарлаж” буй ахмадууд  хуучнаа санагалзаж  дахин тэмцэлд нэгджээ. Тэд энэ удаа Монголын хөгжлийг боловсрол аварна хэмээн үзэж  “Боловсрол төвтэй улс төр” ТББ байгуулсан байна. М.Энхсайхан+Э.Бат-Үүл+Р.Амаржаргал+Да.Ганболд  гэсэн энэ бүтэц нэгэн цагт тэгтэл таарч эвлэж байсангүй тарж бутарч, хэрэлдэж хэмлэлдэж явав. Тэгвэл нийгмийн захиалга хийгээд  таталцлын хуулиар эвлэж   “Эвтэй дөрвөн амьтан” болсон нь энэ гэнэ. Энэ тухай Ерөнхий сайд асан М.Энхсайхан  “”Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ” сэдэвт лекцийг МУИС-ийн номын санд тавих үеэрээ мэдэгдсэн юм. Түүний лекц Монголын өнөөгийн байдлын талаарх  хамгийн хялбар ойлгогдох “буддаг ном”  шиг гэж улс төр судлаач, ажиглагчид тодорхойлж байна. . “Polit.mn” сайт  түүний  хэлсэн онцлох  эшлэлүүдийг хүргэж байна.
Бид хоорондоо уулзалдаж байгаагүй ч ”Боловсрол төвтэй улс төр” санаачилгыг Э.Бат-үүл гаргаж,   ТББ байгуулан  ардчиллын хараацайнуудыг нэг дор цуглууллаа. Биднийг  үнэт зүйл  нэгтгэлээ.

Би 461 дүгээр ангид АТГ-ын томилолтоор 24 цаг ажиллаад ирсэн. Намайг тэнд байхад өмгөөлж, дэмжсэн хүмүүсийн тэргүүнд Э.Бат-үүл, Б.Баабар нар байсан. Тэд миний ганц  тулд биш үнэт зүйлээ аврахын тулд, зарчмын төлөө   тэмцсэн.

Бид Монголын нийгэмд юу болоод байнэ вэ гэдэг зураглалыг гаргаж,  гарц гаргалгаа,  арга замыг тодорхойлсон.

Би хувь тохиолоор Монголын ахны ардчилсан Засгийн газрын тэргүүлсэн.Миний дараа Ц.Элбэгдож, Ж.Наранцацралт,  Р.Амаржаргал нар Ерөнхий сайдаар ажилласан. 1996-2000 оны хооронд Монгол маш чухал үйл явдал болж өнгөрсөн нь зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Ардчилагчдын тэмцлийн гол зэвсэг нь эдийн засаг байсан юм.

Шинэ хуучны зөрчил одоо ч гэсэн байна. Энэ цаг үед шүүх, хууль хяналтын байгууллага итгэл үнэмшилтэй, улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой.

Миний “461” тэмдэглэлийг олон хүн уншжээ. Гүтгэх гэдэг хуулийн заалт хэзээнээсээ байсан. Эрүүгийн хуулиас авч Зөрчлийн хуульд оруулсан энэ заалт эргээд Эрүүгийн хуульд орвол хамгийн түрүүнд сэтгүүлч, улс төрийн тэрс үзэлтнүүдэд халтай.

Монгол Улс ардчиллын бяцхан арал. Бусад социалист орноос эдийн засагт түрүүлж орсон. Ардчилал, зах зээл хоёр хүйн холбоотой.

Ардчиллыг дарангуйлал руу чирж болохгүй. Харинй хөгжүүлж чадвал хөгжил өөрөө ойрхон байна.

Хүүхдийн мөнгө бол хүүхдээр дамжиж  орлогоо хуваарилах ардчиллынхны  хамгийн шилдэг арга байсан.

Монголын нийгэмд юу болоод байна вэ. УИХ-ын гишүүд таны төлөө юу хийж байна вэ. УИХ-ын гишүүний юу хийж байгааг мэдэхгүй байгаа бол тэд амин хувийн ажлаа амжуулах эрхтэй болчихож байгаа юм. Тиймээс ЖДҮХС-гийн хулгай гарсан.

Ардчилал шашин биш, зөвхөн санал өгч байгаагаар хязгаарлагдахгүй. Гишүүд юу хийж байгааг хянах, хариуцлага тооцох систем байх ёстой. Үүний тулд сонгогчид яагаад буруу сонголт хийдгийг ярих ёстой.

Иргэдийн буруу сонголт хийдэг нь шинжлэх ухааны ч, практикийн ч асуудал. Хялбаршуулж тайлбарлахад хүн бол  амьтан юм. Заримдаа эрх чөлөөг мэдрээд амьтан болтлоо жижгэрдэг, тэгээд нийгмийн амьтан болохын тулд хэн нэгэнтэй эвсдэг. Сонирхлын тэр бүлгийн эхлэл нь нутгийн зөвлөл юм.

Увс,Ховдын нутгийн зөвлөлөөс цааш жалга довны сэтгэлгээ хүчтэй болж тэр нь МАНАН-гийн хөрс болсон. Сүүлд сошиал медиа дээр “Туялзуур жад”-ны овог, аймаг бий болсон. Улс төрийн өнгө аятай тул бүгд улс төрийн овог аймаг юм.

Овгийн сэтгэлгээ давамгайлс ан улсад том улс төр хэрэггүй, түүнийг ярьж буй улстөрч гажигтай мэтээр ойлгогддог.

Ардчилсан нийгэмд яагаад буруу сонголт хийдэг вэ гэвэл Монголын нийгэм дэх үзэгдлүүдтэй холбоотой.Тэр нь туйлшрах, попрох, популизм  юм. Иймд боловсрол хэрэгтэй, асуудалд боловсролоор ханддаг байх хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

33 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

1 цаг 3 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

1 цаг 57 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

4 цаг 42 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

4 цаг 50 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

5 цаг 1 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 36 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

10 цаг 36 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Өчигдөр 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Өчигдөр 14 цаг 27 мин