Автобусны камерын бичлэгийг 15-30 хоног хадгална

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийтийн тээврийн 1200 гаруй автобусыг камержуулжээ. Ингэснээр жолооч нарын хариуцлагагүй байдлыг хянаж, халаасны хулгайтай үр дүнтэй тэмцэнэ гэж албаныхан тайлбарлаж байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь автобусанд үйлдэгддэг. Тиймээс нэг автобусанд дөрвөн камер байрлуулж дотор, гаднах орчныг нь бүрэн хянах аж. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа эд зүйлсээ хулгайд алдвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэсний дараа тухайн үйлчлүүлж байсан автобусны камерыг шүүж хэрэгтэнг илрүүлнэ. Бичлэгийг хадгалах хугацаа нь 15-30 хоног юм байна. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга н.Мягмар "Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй тээврийн хэрэгсэл 93 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлчилгээний бүх автобус камертай боллоо. Хоёр газрын даргын баталсан журмын дагуу бид камерыг хянах авто тээврийн хяналтын улсын байцаагчийг өдөр болгон ажиллуулж байна. Камертай болсноор нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг хангаж, нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг баримтлуулж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусны буудалд зогсож буй тээврийн хэрэгслийн зөрчлийг баримтжуулж, түүнийг Тээврийн цагдаа руу шилжүүлж, зөрчлийг арилгуулах, зөрчил гаргахаас урьдчилсан сэргийлэх ач холбогдолтой. Мөн халаасны хулгайгаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх боломж нээгдлээ. Камерын бүрэн бүтэн байдалд нийслэлийн Тээврийн газраас хяналт тавьж, тухайн аж ахуйн нэгж өөрөө хариуцаж ажиллаж байна" гэв. Харин  “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Шалгалтаар уг камеруудын 50 хувь нь ажиллахаа больсон байсныг 123 сая төгрөгөөр шинэчлэх ажил хийгдлээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус камертай болсон гэсэн үг. Энэ дундаа онлайнаар шууд харах боломжтой 80 тээврийн хэрэгсэл бас үйлчилгээнд явж байна. 123 сая төгрөгийн төсвийг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад, 1226 автобусынкамерыг бүрэн шинэчилж сайжруулсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06