Конгресс: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хоёр дахин нэмэгдүүлнэ

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Монголд анх удаа болж байна. Өнөөдөр /2019.07.02/ эхэлж буй тус чуулганд дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож хоёр өдрийн турш хуралдах юм. Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр хэлэлцэж, туршлага солилцох юм. Бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байгаа юм. Чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд ажлын байр, түүний хамрагдалтыг нэмэгдүүлж, олон нийтийг хандлагаа өөрчлөхийг хүсч буйг хөндлөө. Манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа бий. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа юм. Тэдний 19 мянга нь буюу 20 орчим хувь нь л өнөөдөр хөдөлмөр эрхэлдэг. Иймд цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхэд ажил олгогчдоос иргэн хүртэл нийгмийн хандлагыг өөрчлөх нь чухал гэж холбогдох албаны хүмүүс хэлж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр “Хүн бүр хүртээмжтэй байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ялгаварлан ангилах байдлаар ярих нь зохимжгүй. Олон улс хурал болохын өмнө ажлын хэсэг байгуулж дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, барилга байгууламжуудын хүртээмж, нисэх буудал зэрэгт хүртээмжийн үнэлгээг гаргалаа. Дэд бүтцийн асуудал зарим салбарт хангалтгүй муу байгаа нь үнэн.  Хандлагаас гадна хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хүртээмжийн хуулийн төсөл боловсруулж, Улсын Их хуралд ирэх намар хэлэлцүүлнэ” гэлээ. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахад боловсон хүчний нөөц байхгүй. Ажилд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дадлагажуулах гэх мэт ажлуудыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг ажлын байртай болгохын тулд аж ахуй нэгжүүдтэй уулзаж, иргэдийг зуучилж, ярилцлагад оруулан, ажилтай болгох чиглэлээр ажиллаж байгаа юм. Цаашид энэхүү ажил маань өргөжин тэлж, тодорхой зорилтуудад чиглэнэ. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлт 20 хувьтай байгаа бол цаашид хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 40 хувь хүртэл болгох боломж нөхцөлийг хангахын төлөө зорьж ажиллаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06