“Цэвэрхэн наадацгаая” аяныг үргэлжүүлэх болов

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР БОАЖЯ-наас өнгөрсөн жил  Үндэсний их баяр наадмаар  “Цэвэрхэн наадацгаая” аяныг эхлүүлж үр дүнгээ өгч байсныг салбарын сайд өнөөдөр /07.02/ онцолж байна. Тэрээр “Үндэсний их баяр наадам гадны жуулчдын үзэж сонирхох, дэлхийд биднийг таниулдаг гол эвэнтийн нэг. Тиймээс БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ үргэжлүүлэхээр болж байгааг энэ жил үүгээр дахин зарлаж байна.Тиймээс  ард иргэд  өмнөх жил шигээ  баяраа сайхан тэмдэглэж байгаль дэлхийдээ хог хаягдал тарихгүй байхад идэвхи  санаачлагатай  оролцох хөдөө орон нутагт амарч зугаалахдаа хогоо цэвэрлэж явахыг уриалж байна ” гэсэн юм. Өмнө жил арав хүрэхгүй аж ахуйн нэгж байгууллагаас энэ уриалгыг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж байсан бол энэ жил 20 гаруй болж нэмэгдэж байгаа нь энэ уриалга үр дүнгээ өгч буйг илтгэж байна. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газраас  200 гаруй залуучуудыг энэ уриалгад нэгдэж  байсан бол энэ жил энэ тоо нэмэгдэж төрийн бус олон байгууллага хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Хог хаягдал багаснаар ус болон модоо хамгаалж байна. Цэвэрлэсэн хог хаягдлаа дахин боловсруулах үйлдвэр байгуулахад улсын төсвөөс 450 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Зарим хувийн хэвшилд олгосон.  Ирэх есдүгээр сард  үр дүн нь эхнээсээ хэрэгдэнэ. Тухайн үед нь мэдээлнэ.Үндэсний хөгжлийн газартай хамтарч концесийн гэрээгээр хог боловсруулах үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Ингэснээр Монгол Улс хог боловсруулах үйлдвэртэй болно. Түүнчлэн сэтгүүчдийн дунд хог хаягдлын талаар дэвшүүлсэн шилдэг шийдлийн нийтлэлийн уралдаан зарласан юм. Мөн нийслэл, аймаг сум дүүргийн хэмжээнд “Цэвэрхэн наадацгаая” уриалгын хүрээнд уралдаан зарлаж байгааг дуулгалаа.  Энэ жил наадмын тасалбарыг 3500 жуулчинд олгохоор болсон байна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06