Үндсэн хуулийн төслөөс тогтолцоо гэдэг үгийг хасна

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь иргэдийн хүсдэг, байнга яригддаг асуудлын нэг. Харин дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх асуудлын тухайд нээлттэй үлдээгээд ажлын хэсгийн хүрээнд томьёоллыг дахин ярилцахаар болсон. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан тохиолдолд бүрэн эрхийн үлдэх хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор тусгагдсан заалтыг төслөөс хасахаар болж байгаа” гэлээ. Харин  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Өнгөрсөн сарын 28-нд бүлгийн гишүүд цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийн 20 заалт дээр иргэд ямар саналтай байгаа талаар орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийн санал бодол, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналтай танилцаж ярилцсан. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж ойлголцох, саналыг нь авах асуудлыг өмнө нь ч хийж ирсэн, одоо ч хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд МАХН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа ирүүлсэн. Хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд энэ ажил эрчимтэй хийгдэх байх” гэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “тогтолцоо,” гэснийг хасах санал гарсныг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжсэн байна. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06