Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгсөн шүүгчийг огцруулахыг шаардлаа

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАСАНЦАЦРАЛ     Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөсөн талаар бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Тодруулбал, хууль бусаар газрын эрхийг олж авсан “Өрхтий Трейд” компаниас болж 570 хүүхэд болон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хөндсөн билээ. Тэгвэл өчигдөр  тус дүүргийн иргэд цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэнгийн шийдвэрийг эсэргцүүцэж, огцрохыг шаардаж жагслаа. Жагсагчид “Сүхбаатар дүүрэгт байрладаг цэцэрлэг, сургуулиудын ногоон талбайд барилга бариад хүүхэд тоглох талбай цөөхөн үлдсэн. Орос гуравдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга бариад удаж байна. Харин түүний хажууд байрлах ганц ногоон байгууламжтай 160 дугаар цэцэрлэгийн талбайг  барилгын компанид өгөх шийдвэр гаргасан нь шударга бус явдал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Газрын тухай хуулинд Төрийн өмчит газрыг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан ч 2007 онд “Өрхтий Трейд” компани газрын зөвшөөрлийг гаргуулж авчээ. Харин ямар үндэслэлээр хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа аж. СБД-ийн III хорооны иргэн Д.Ганболд “2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Өрхтий Трейд” компанид цэцэрлэгийн урд талын 4484 м.кв газрыг өгөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсан ч “Өрхтий Трейд” компани газрын төлбөрөө төлөөгүй, сунгах хүсэлтээ өгөөгүй учраас газар олгосон гэрээг 2015 онд цуцалсан. Улмаар 2017 онд цэцэрлэгийн нэр дээр газрын эрх шилжсэн ч “Өрхтий Трейд” компани газрын эрхийг шилжүүллээ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу цэцэрлэг гуравдагч этгээдээр шүүхэд дуудагдсан. Шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнгөрсөн тавдугаар сарын 27-нд анхан шатны шүүх хуралдаан болж, “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шүүхийн шийдвэр гарсан. Анх цэцэрлэг, оршин суугчдыг гуравдагч этгээдээр оруулахгүй гэж Н.Дуламсүрэн шүүгч шийдвэр гаргаж байсан. Бид давж заалдаж, түүнд ялж байж шүүх хуралдаанд оролцох эрхтэй болсон. Энэ мэтээр шүүгч илт нэхэмжлэгч талд үйлчилж байгаа нь ажиглагдаж байсан. Шүүгчийн хараат бус байдал гэж алга. Бүгд танилын хүрээгээр шийдвэр гаргах болсон байна. Тиймээс шүүгч Н.Дуламсүрэнг огцрохыг шаардаж байна” гэв. Төрийн өмчит газрыг хувийн компани шүүхээр орж, ялаад л авчихдаг. Нийслэлийн Засаг дарга нь талбайг хэвээр нь үлдээх шийдвэр гаргачихаад байхад шүүх дээр очоод л хувийн компани авчихаж байгаа нь шударга бус явдал гэдгийг оршин суугчид илэрхийлж байв. Харин бид энэ талаар тухайн хорооны Засаг дарга Х.Нямдаваагаас тодруулахад “Олон жилийн өмнө хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайг эрх мэдэлтнүүд хөрөнгөөрөө далайлгаж булааж барилга барьдаг явдал байсан. Гэтэл энэ асуудал одоо дахин сэргэж байгаа харагдаж байна. Энэ асуудалд өөрийнхөө чадах хэмжээнд шат шатанд хандсан. Саяхан хот тохижуулалтын газрын орлогч дарга ирэх үед энэ асуудлыг хэлсэн. Анхаарал хандуулах эсэхийг мэдэхгүй юм. Мөн Хотын дарга энэ асуудалд одоог болтол чимээгүй суусаар байна. Гэхдээ манай хорооны иргэд талбайгаа алдахгүйн тулд тэмцэх болно” гэлээ. Цэцэрлэгийн талбайд барилга баригдвал хүүхдүүд орж гарахад хүндрэлтэй болж, тоглоомын талбай, чөлөөт орон зайгаа алдаж, автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, одоо ч хангалтгүй байгаа авто зогсоолын асуудал улам хүндэрнэ. Мөн ойр орчмын орон сууцны оршин суугчдын цонхыг халхавчилж, хүн амын нягтаршилын тоо ихэссэнээр урьдынх шиг амар тайван байхаа болих зэрэг олон сөрөг асуудлууд бий болох юм. Оршин суугчид Н.Дуламсүрэн шүүгчийг огцруулахаар гарын үсэг цуглуулж, хотын дарга С.Амарсайхан цаашлаад Ерөнхийлөгчид бичиг хүргүүлэх болно гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.2  МЯГМАР  №132  (6099)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06