Уул уурхайн салбарт нийгмийн хариуцлага түгээгч

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нэгэн цагт үлэг гүрвэл хөлхөж, өтгөн ой шуугиж байсан бол өнөөдөр хөрсөн дээрх болон хөрсөн доороо орших түмэн зүйлийн эрдэнэсийг эгэл дүр төрхөөрөө нуусан, эрт цагийн үлгэр домгийг санагдуулам говь нутгийн Нарийнсухайтын нүүрсний уурхайгаас сурвалжлага хийлээ. Улаанбаатар хотоос 900 орчим км, Монгол Улсын хилийн Шивээхүрэн боомтоос 50 км, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний уурхай нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар боссон үндэсний үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ компанийнхаа жишиг уурхайд тооцогддог. 2007 онд МАК-ийн төслийн инженерүүд Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтдийн төсөл судалгааны багтай хамтран Нарийнсухайтын нүүрсний ордын дунд хэсгийг ил уурхайгаар ашиглахаар болж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, улмаар уурхайн ажил явуулах зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.  

Жилд 10  сая  тонн нүүрс экспортолдог

Монгол Улсын хамгийн том сум хэмээгддэг Гурвантэс сумын Нарийнсухайт уурхайн ажилчдын хотхонд ирэхэд Канад хийцийн модон байшин, уурхайн инженер техникийн ажилчдын байр, эмнэлэг, спорт заал, хоолны газартай, цэвэрхэн тохилог орчин угтсан юм. Цааш уурхайн үйл ажиллагаатай танилцахаар явлаа. Энд тэндгүй хүнд даацын машины дуу нүргэлж, уурхайн ажилчид  хариуцсан ажлаа дор бүрнээ хичээн хийх нь уурхайн ажил ид буцалж  буйг илтгэнэ.Ерөнхийдөө тэд өдөр бүр ийнхүү дайны талбарт буй мэт ажилладаг гэхэд хилсдэхгүй биз. Дөрвөн тоннын  шанагааар хөрс хуулж,  Белаз  машинд нүүрс овоолон ачна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 300 гаруй км алслагдсан “МАК” компанийн Нарийнсухайтын уурхай  жилдээ 10  сая  тонн нүүрс олборлогч Монгол Улсын тэргүүлэгч уурхайн эгнээнд багтдаг. Мөн татвар төлөлт нийгмийн хариуцлагаараа Эрдэнэт үйлдвэрийн дараа бичигдэх болсон үндэсний томоохон бүтээн байгуулагч компанийн ажилчидтай гадаадын уул уурхайн жишигт нийцсэн нийгмийн халамж болоод бусад нөхцөлүүдээр хангагдаж,  уурхайн ажилчдын   ажиллаж амьдрах нөхцлийг хангасан  ажилчдын байр, хувцас хангамж, техник хэрэгсэл, хоол хүнснээс эхлээд байгаль орчны нөхөн сэргээлт,  орон нутаг, улс орны хөгжлийн асуудал нь цогцоороо шийдэгдсэн гэж хэлж болохоор.  

Хөдөлмөр аюулгүй байдлын Олон улсын сертификаттай болно

Нарийн сухайт уурхайн ХАБ-ийн мэргэжилтэн Э.Билгүүн “Нүүрсний A,B,F гээд гурван ангилал бий. Эхний хоёр ангилалын нүүрсийг баяжуулах шаардлагагүй бөгөөд илчлэг сайтай чанартай гэсэн үг. Харин F зэрэглэлийн нүүрсийг баяжуулаад, чанаржуулаад экспортолдог. Уурхайн геологийн нөөц нь газрын гадаргаас 300 метр хүртэл гүнд 580 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүний 50 орчим сая тонныг борлуулсан.  Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлээд явж байгаа. Энэ жилдээ багтаад энэ чиглэлээр олон улсын сертификат авах зорилготой байна. Уурхайн хэмжээнд 900 гаруй ажилтан ажиллаж байгаа. Зөвхөн уулын хэсэгт нэг ээлжинд 150 орчим ажилчин ажиллаж байна” гэлээ. Нүүрсний баяжуулах үйлдвэр нь энэ оны тавдугаар сард ашиглалтад орсон ба 24 цагаар тасралтгүй үйл ажиллагааг явуулдаг байна. Чанар муутай нүүрсийг илчлэгийг нь өсгөж чанарыг нь сайжруулж байгаа нь бусад орд газрын нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулж буй хэрэг гэдгийг хэлж байлаа. Энэ нь нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай аж.  

Эрдэнэт үйлдвэрийн дараа ордог томоохон компани

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг дарга О.Баттогтох “МАК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийн сан байгуулж 100 сая төгрөгийг байршуулсан. Энэ сан нь орон нутгийг хөгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан юм. Одооогоор 400 гаруй сая төгрөг болж нэмэгдсэн. Манай сумын нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувь  уул уурхайн 37 лиценз байдаг ба нийт нутаг дэвсгэрийн 68 хувийг төрийн тусгай хамгаалалтын газар нутаг эзэлдэг. Татвар төлөлт нийгмийн хариуцлагын хэмжээгээрээ Эрдэнэт үйлдвэрийн дараа бичигддэг томоохон компани. МАК хэмээх Өмнөговь аймгийн баруун бүс нутгийн хөгжлийн гол чиг хандлага болсон энэ уурхай нийгмийн  хариуцлагийн хүрээнд Гурвантэс суманд 320 хүүхдийн багтаамжтай сургууль, 120 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг 2017 онд барьж ашиглалтад оруулсан. Мөн хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчиддээ 12 айлын орон сууц, хүүхэд, залуучуудын соёл спортын төвийг барьж ашиглалтад оруулсан. Шивээхүрэн боомтын гаалийн газар, хилийн шалган, хилийн цэргийн анги, мэргэжлийн хяналтын албанд  зөөврийн сууц, компьютер, бусад тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч, орон нутгийг хөгжүүлж, уялдаа холбоо сайтай ажилладаг” гэдгийг онцолж байлаа. Байгалийн баялаг шавхагдахад сэглэгдсэн газар, хаягдсан барилгууд үлдэх бус харин   тэндэхийн иргэд амьжиргааны эх үүсвэртэй, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн томоохон хотыг  бий болоход л  хариуцлагатай уул уурхайн мөн чанар оршино.Үүнийг бий болгохын төлөө “МАК”-ийнхан бүхий л чадлаараа ажиллаж байгаа гэдгээ хэлж байсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

2 цаг 26 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

2 цаг 36 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 44 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

7 цаг 53 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

21 цаг 20 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

22 цаг 41 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

22 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин