100 айлын замыг наймдугаар сарын 15 хүртэл хаана

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс /2019.07.01/ эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлана.  Тодруулбал, 100 айлын авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хаах бөгөөд эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл. Мөн долдугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06