Эрхүү мужийн үерийн хохирол гамшгийн хэмжээнд хүрсэн гэв

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Амины мал, хувийн ногооны газарт, түүний дотор албан ёсоор баримтжуулаагүй газарт тарьсан ургацаа үерт алдсан оршин суугчдын хохирлыг барагдуулах эрх зүйн механизмыг Эрхүү мужийн хууль тогтоох хурал олох болно. Энэ талаар үерт нэрвэгдсэн суурин газрын оршин суугчидтай хийсэн уулзалтын дараа мужийн парламентын дарга Сергей Сокол бямба гаригт ТАСС-т мэдээлжээ. "Ногооны газрын, түүний дотор албан ёсоор баримтжуулаагүй газрын үерт урсаж алга болсон ургац, хувийн зоорийн нөөц, амины малын нөхөн олговортой холбоотой асуудлаар оршин суугчид хандсан. Үүнийг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн механизмыг хайж олох үүрэг даалгаврыг би өгөөд байна. Гагцхүү онцгой байдал тохиолдсон үед гаргах стандарт шийдэл хангалтгүй байна. Үерийн улмаас гамшигт нэрвэгдсэн Ангар мөрөн хавийн газар нутгийн сэргээн босголтод зориулж төсвөөс хөрөнгө гаргахын тулд хууль тогтоох хурал ээлжит бус чуулганыг шуурхай зарлан хуралдуулахад бэлэн байна. Хүмүүс учирсан гай зовлонг ганц ганцаар амсах ёсгүй” хэмээн Сокол мэдэгджээ. Үерт автсан Тулун хотын байдалтай аэро завиар явж танилцсаны дараа хурал даргалагч эвдрэл сүйрлийн цар хэмжээг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн үнэлжээ. Тэрээр эд хөрөнгө, баримт бичгээ үрэгдүүлсэн хүмүүст төрийн эрх барих байгууллагууд богино хугацаанд тусламж үзүүлэх ёстой хэмээн онцолжээ.  

Хүмүүнлэгийн тусламж

  Хотын усанд автсан хэсэгт талхны үйлдвэр ажиллахгүй байгаагийн улмаас нэг талхны үнэ 140 рубль хүрч өссөн тухай мэдээлэл ирүүлсэн нутгийн оршин суугчдад зориулж Сокол болон хууль тогтоох хурлын депутатууд Тулун хүрэх замдаа талх бөөндөж авчээ. Усанд автсан дүүргүүдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хөрш Куйтун тосгоны талх барих газрыг бүтэн хоногоор ажиллах горимд шилжүүлжээ. Сергей Соколын мэдээлснээр ундны ус, хүнсний болон ахуйн химийн бүтээгдэхүүн, дулаан хувцас ачсан тээврийн машин бямба гаригийн орой Эрхүүгээс Тулун район руу хөдөлжээ. Энэ бол “Нэгдмэл Орос” намын бүсийн салбарын бааз дахь тусламж хүлээн авах цэгт мужийн төвийн оршин суугчдын авчирсан хүмүүнлэгийн тусламж юм байна. Энэ цэгийг зургадугаар сарын 27-нд нээжээ. Үерт автсан нутаг руу вагон ачаа баасан гаригт явсан бол дараагийн ээлжийн хүмүүнлэгийн тусламжийг ням гаригт илгээх ажээ. Үерт нэрвэгдсэн хүмүүст зориулсан хүнсний бүтээгдэхүүн, эд зүйл хүлээн авах ажил үргэлжилж байна. Тэдгээрийг дараах хаягаар хүлээж авах юм байна. Үүнд: Эрхүү хотод: ул. Российская, 20, Ангарскт: 107 квартал, 3, Братскт: ул. Ленина, 29, Усолье-Сибирскоед: ул. Комсомольская, 24, Усть-Илимскт: ул. Мечтателей, 30, Черемховод: ул. Ференца Патаки, 6, Шелеховт: 3 квартал, 15, Куйтун тосгонд: Карла Маркса, 18, Усть-Ордынский тосгонд: ул. Буденного, 12, каб. 4, Нижнеудинскт: ул. Петина, 126, ул. Петина 145, ул. Масловского, 34, ул. Индустриальная 126а. Эрхүү мужийн хүн ам оршин суудаг 31 газарт 9063 хүн ам, үүний 2000 гаруй нь хүүхэд амьдран суудаг 3735 барилга байшин үерийн усанд автжээ. Нийгмийн зориулалттай 32 объект, 3747 амины ногооны газар үерт нэрвэгджээ. Авто замын 17 хэсэг газар усанд автсан байна. Ус ихтэй үргэлжилсэн борооны улмаас энэ бүс нутагт үер болжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06