Өдрийн сурвалжлага: Цагдаа нар торгох биш бэлэг өгдөг боллоо

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Цагдаагийн байгууллагаас олон нийтийг урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлуудыг шил дараалан зохион байгуулж байна. Цахим гэмт хэргээс сэргийлэх UNFRIEND, танхайн гэмт хэргээс сэргийлэх “Нэг хором”, хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зөв тусгал” аянуудыг хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ удаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг эхлүүлээд байна. ЦЕГ-аас гаргасан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар зам тээврийн ослын 29474 дуудлага ирсэн бол 70 орчим хувь нь зуны улиралд болдог байна. 562 хүн амиа алдсан, 3548 хүн бэртэж гэмтжээ. Зургадугаар сарын 21-нээс эхэлсэн “Яараад яахав дээ” аяны хүрээнд нийслэлээс хөдөө орон нутаг руу гардаг гурван постон дээр баасан гариг бүр ухуулга сурталчилгааны ажил явуулж байгаа ажээ. Дорноговь, Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 дах км, Төв аймгийн чиглэлийн 61 дэх км, Хэнтий, Дорнодын чиглэлийн 69 дэх км байршлууд дээр цагдаагийн алба хаагчид олон нийтэд сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэж ажиллав. Хэнтий, Дорнодын чиглэлийн 69 дэх км дээрээс сурвалжиллаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олны танил хүмүүс болон аж ахуй нэгжүүд нэгдэж ажиллаж байгаа юм байна. Энэ удаад тус цэг дээр “Тотал моторс”-ын хамт олон хамтран ажилласан юм. Ухуулга сурталчилгааны ажилд зориулан 135 сая төгрөгийн долоон самбарыг байршуулсан бөгөөд самбарууд дээр зам тээврийн ослын дуудлага, амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо баримтыг бичсэн байлаа. Мөн самбарын урд хурд сааруулагч байрлуулсан байв. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн Д.Батжаргал “Бидний өмнө явуулсан ухуулга сурталчилгааны ажлууд амжилттай үр өгөөжтэй болсон. Энэ удаад ч гэсэн иргэдэд нөлөөлж чадна гэж бодож байна. Хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийг зогсоож торгох биш харин “Яараад яахав дээ” аяны хүрээнд бичлэг үзүүлэх, стикер болон утасны дугаар бичдэг хавтас зэргийг бэлэглэнэ. Нэг ч гэсэн хүнийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь бидний зорилго. Зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочын буруутай үйл ажилгаанаас болдог” гэсэн юм. Мотоцикльтой явж байсан иргэн болон машинтай явж байгаа зорчигчдыг зогсоовол тэд хамгаалалтын малгай өмсөөгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хүүхдийн хамгаалалын суудалгүй зэрэг асуудлууд олон байлаа. Цагдаагын алба хаагчид зам тээврийн осол аюул болон түүнээс урьдчилан сэргийлэх, анхааруулах бичлэг үзүүлж мөн гарын авлага, урьдчилан сэргийлэх стикерийг тээврийн хэрэгсэл дээр нь нааж өгөв. Энэ нь бусдадаа сэрэмжлүүлэг болно гэж үзэж байгаа юм байна. Спортын мастер “One life” клубын үүсгэн байгуулагч Д.Мөнхжаргал “Сүүлийн 6-7 жилд мотоциклиос болсон гэмтэл, бэртэл осол аваарын тоо буурахгүй байгаа. Энэ нь малчид ард иргэд маань хурд хэтрүүлдэг мөн зориулалтын хувцас хэрэглэл өмсдөггүйтэй холбоотой. Хамгийн гол нь оруулж ирж буй мотоцикль нь муу бөгөөд дугуй нь цайран гурван том бэхэлгээтэй хигээс дугуй гэж байхаа больсон. Хэт хурдтай давхиснаар уг бэхэлгээнүүд тасарч хүмүүс амиа алдах эсвэл эрүүл мэндээрээ хохирдог” гэсэн юм. Тээврийн хэрэгслүүдэд хурдны хязгаарт өөрчлөлт оруулжээ. Хүн тээвэрлэгч автобус 70 км цаг, мотоцикль 60 км цаг, машин 80 км цагийн хурдтай байхаар заасан байна. Зорчигч Б.Батдэлгэр “Тэмдэглэгээнүүд хүн анзаарахаар сайн болж өгсөн байна. Мэдээллүүд нь жолооч нарт нөлөөлж чадна гэж бодож байна. Жолооч нартаа хандан машин бол бидний хоёр дахь гэр. Бид машиндаа гэр бүлийнхээ хүмүүс найз нөхдөө тээвэрлэн авч явдаг. Иймд аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөндөө зөв зохистой оролцоорой” гэж уриалсан юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06