Либерализмын тухай В.Путины хэлсэн үгийг Д.Трамп тайлбарлав

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Либерализмын тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг АНУ-ын лидер Дональд Трамп тайлбарлахдаа, либерал улстөрчдийн удирдаж байгаа Америкийн хэд хэдэн хотод болж байгаа бүхнийг ажигласны үндсэн дээр Оросын ерөнхийлөгч өөрийнхөө үзэл бодлын зарим хэсгийг үндэс болгосон байж болохыг үгүйсгэсэнгүй. “Ингэж бодож байгаа болов уу гэж төсөөлж болох юм. Тэрээр болж байгаа бүхнийг харж байгаа. Либерал үзэл бодолтой үл бүтэх хэсэг бүлэг хүний удирдаж байгаа Лос-Анжелес, Сан-Франциско болон бусад хотод болж байгаа бүхнийг харахад үнэхээр уйтгартай. Тэд чухам юу бодож байгааг мэдэхгүй. Харин тэр АНУ-д болж байгаа бүхнийг үнэхээр харж байгаа, тэгээд магадгүй, либерализм бол үнэхээр гайхалтай сайхан зүйл гэж хэлэхэд нь тэр бүхэн түүнд саад болсон байх” хэмээн Японы Осакад болсон Их 20-ийн дээд уулзалтын төгсгөлд Трамп хэлжээ. Улстөрчид нь ямар нэг зүйл хийхээсээ, магадгүй айж эмээж” байгаа Америкийн зарим хотод болж байгаа бүхнийг ажиглаж харахад өөрт нь ч мөн “маш хэцүү” байгаа гэдгээ Америкийн лидер мөн хүлээн зөвшөөрсөн байна. “Тодорхой цаг мөчид холбооны Засгийн газар хөндлөнгөөс оролцох хэрэг гарахыг Трамп бас үгүйсгэсэнгүй. Үүнээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Financial Times” сонинтой ярилцахдаа либерал үзэл санаа үеэ өнгөрөөж, хүн амын дийлэнх олонхийн ашиг сонирхолтой зөрчилдөх болжээ хэмээн мэдэгдсэн билээ. Путинд либерализмын үзэл санаа урьдын адил ойр дөт хэвээр, гэхдээ тэр эдгээр үзэл санааг бусдад хүчээр тулгахын эсрэг байгаа хэмээн Оросын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гаригт хэлжээ. Либерализмын үзэл санаа одоо түрэмгий шинжээр давамгайлах болж, тэдгээр үзэл санааг бусдад шууд албадан тулгаж байна хэмээн тэрээр нэмж өгүүлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.1  ДАВАА  №131  (6098)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06