П.Хорлоо: 942 хүүхэд мориноос унаж, 22 нь хүнд гэмтсэн

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР  МХЕГ-ын нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой хурдан морины унаач хүүхдүүдийн талаар ярилцлаа.   -Жил бүр наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна? -Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдааны өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад их үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах” Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ наадмын тухайд мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар зөвлөмжийг хүргүүлээд байна.  -Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг? -2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай мэдээ байна. Өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн долоон нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон. 2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй. Мориноос унасан хүүхдийн тоо 282-оор, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй наадах хэрэгтэй. -Унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ? -Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур орж байгаа. Хүүхдүүдийн зуны амралт эхэл­сэнтэй холбоотойгоор уул уур­хай, барилгын салбарын үйлд­вэр­лэл эрхэлж буй ажил олгогч­дод “Насанд хүрээгүй хүнийг ажил­луулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон зөвлөмжийг манай байгууллагаас орон нутгийн мэргэжлийн хяналтын бай­гуул­лагаараа дамжуулан хүргүүлээд байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.1  ДАВАА  №131  (6098)
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

2 цаг 27 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

2 цаг 37 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 45 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

7 цаг 54 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

21 цаг 20 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

22 цаг 42 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

22 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин