Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийг уриаллаа

2019-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Х.ОЮУНБОЛД Японы Осака хотод их 20-ийн уулзалт болж төрийн тэргүүнүүд дэлхийн дахинд тулгараад байгаа асуудлаа хэлэлцлээ. Чуулган өндөрлөх үеэр тэд чөлөөт болон шударга худалдааг хөгжүүлэх талаар өгсөн амлалтаа баталгуужуулж, дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийг уриалсан гэж мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлд “Бид хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхдаггүй, ил тод, таамаглах боломжтой, тогтвортой нөхцөл байдалтай, зах зээлийг нээлттэй байлгах  чөлөөт, шударга худалдааг бий болгохыг зорьж байна”  гэж бичсэн байна.  Мөн чуулганд оролцсон төрийн тэргүүнүүд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт нь шинэ ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, шинэчлэл хийхэд чухал болохыг онцолжээ. Түүнчлэн дэлхийн худалдааны байгууллагын ажиллагааг сайжруулахад шаардлагатай шинэчлэл хийхийг дэмжиж байгаагаа бататгасан байна. Тэд энэ худалдааны бусад гишүүн оронтой хамтран зохион байгуулалттайгаар ажиллана гэдгээ онцолжээ.  Түүнээс гадна энэ шинэчлэл нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын тохиролцсон дүрэм журмаас өөр  шийдвэрийг  системд дасан зохицоход хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Мөн чөлөөт худалдаанд бүс нутгийн болон талуудын байгуулсан гэрээ хэлэлцээр нэмэлт чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг зөвшөөрчээ. Чуулганд оролцсон төрийн тэргүүнүүд “Бид худалдааны ажиллагаанд зориулсан тохиромжтой уур амьсгалыг бий болгохын тулд тоглоомын цорын ганц дүрмийг баримтлан ажиллана” гэдгээ онцолсон байна. Их 20-ийн чуулганаар дэлхийн геополитик, худалдааны маргаан хурцдаж байгааг зөвшөөрчээ. Чуулган өндөрлөх үеэр хийсэн мэдэгдэлд энэ талаар дурдаад, бид энэ эрсдэлийг хянана. Түүнчлэн бид үйл ажиллагаа явуулахад бэлэн байна гэж дурдсан аж. Мөн дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний талаар авах талаар тохиролцсон байна. Тодруулбал, дүрвэгчдийг эх орноосоо дүрвэх шалтгаан, хүн төрлөхтний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын төлөө тэмцэх арга хэмжээ нь чухал болохыг онцолжээ. Чуулганд оролцсон орны төрийн тэргүүнүүд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хүн амын хөгшрөлттэй тэмцэхийн тулд арга хэмжээ авна гэж амласан байна. Мөн эрүүл мэнд нь эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй болохыг онцолжээ. Түүнээс гадна  Африкт дэгдээд байгаа вирусын халдварт өвчин эбола, сүрьеэ, хумхаа болон дархлалын олдмол хомсдлын өвчнийг устгана гэж амласан байна.  Олон улсын авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн олон улсын хээл хахуультай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх, их 20-ийн гишүүн орон бүрт бусад орны албан тушаалтныг хахуульдахыг эсэргүүцсэн, хүчин төгөлдөр болгох боломжтой хуулийг хэрэгжүүлнэ гэж амласан аж. Тэд авлигын эсрэг чиглэсэн тэмцлээ хамтран үргэлжлүүлнэ. Мөн авлигын асуудалд орооцолдсон хувь хүнийг орогнуулахаас татгалзсан амлалтаа бататгаж байгаагаа онцолжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06