Байгал нуурын ус эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцэхээ больж магадгүй

2019-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Нуурын усан дахь хортой бодисын хэмжээ ихэсч байгаа нь үүнд хүргэж болох юм хэмээн Оросын ШУА-ийн эрдэмтэн Андрей Федотов үзэж байна-
Д.ЭНХЭЭ Байгал нууран дахь хортой бодисын хэмжээ ихэсч байгаа нь нуурын ус эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцэхгүй болоход хүргэнэ хэмээн Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэнгийн захирал Андрей Федотов үзэж байгаа талаар kp.ru мэдээлжээ. Бүх оросын усны конгресс дээр Федотов хэлсэн үгэндээ "Хортой бодисын агууламжаас болж ийм усыг аль хэдийн ууж болохгүй болсон” гэснийг агентлагийн мэдээнд дурджээ. Федотовын хэлснээр нуурын гүехэн устай бүх хэсгээр ногоон замаг ургасан явдал нуурын эко тогтолцоог өөрчилж байгаа ажээ. Жишээлбэл, нуурын усан дахь хортой бодисуудыг өөртөө шүүж шингээдэг амьд биет (губки) хаа сайгүй алга болж байна. “Тэдгээр амьд биетүүд урьд нь маш цөөн тоогоор ч гэсэн үзэгдэж харагддаг байсан. Байгал нуурын хэд хэдэн газар жилийн турш цэцэглэж ургадаг байсан юм” хэмээн эрдэмтэн онцолсон байна. Үүнээс гадна Байгал нуурыг тойрсон их хэмжээний ойн түймэр усны эко тогтолцоонд хортой нөлөөлж байгаад эрдэмтэн анхаарал хандууллаа хэмээн РИА Новости мэдээлжээ. Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль хамгаалах үйл ажиллагаа, экологи, тээврийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сергей Иванов Байгал нуур руу хийх жуулчдын урсгалыг хязгаарлах санаачилгыг kр.ru  сайтаар дэвшүүлж байсан. Түүний бодлоор “сайн дурын” жуулчны тоо, бичил зочид буудлууд олширсноор нуурын эргэн тойронд ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Тийм учраас Байгал нуураа аврах хэрэгтэй хэмээн тэрээр үзэж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06