Өдрийн сурвалжлага: Завьт эргүүлийнхэн дөрвөн иргэний амийг аварчээ

2019-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАСАНЦАЦРАЛ Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, мөн согтууруулах ундаа хэрэглэснээс ус руу орж осолдох тохиолдол ихэсдэг. Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас гол усны түвшин нэмэгдээд байгаа билээ. Иймд НОБГ-ын харъяа Нийслэлийн “Аврах анги 105”-ын  албан хаагчид Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл Туул голын сав газраар  зохион байгуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан  дүнтэй байгаа юм.  

УСАНД УРСАЖ ЯВСАН ДӨРВӨН  ХҮНИЙ АМИЙГ  АВАРСАН

Нийслэлийн “Аврах анги 105”-ын сургалт хариуцсан ахлах дэслэгч Б.Даваасүрэн “Завьт эргүүлийг бид ес дэх жилдээ Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ард иргэдийн ихээр цуглардаг бүс болох Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Сонгино-Хайрхан дүүргийн Сонсголонгийн гүүр орчим тогтмол байршуулж,   80 гаруй  албан хаагчийн  бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Мөн иргэдэд сэрэмжлүүлэх хуудсыг тогтмол тарааж, анхааруулга өгч ажиллалаа. Завьт эргүүлийн хугацаанд нийт найман удаагийн дуудлагаар 10 гаруй хүний амийг  аварсан. Эргүүлийн үед голын усанд урсаж явсан насанд хүрсэн хоёр,  бага насны хоёр  нийт  дөрвөн  хүний амийг авраад байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд хөдөлгөөнт эргүүл байрлуулснаас хойш ард иргэдийн голын усанд осолдох тоо 35 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч хөдөлгөөнт эргүүл байрлуулж, сэрэмжлүүлэг сануулга өгсөөр байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан  хүний амь эрсдсэн харамсалтай үйл явдал боллоо. Осолдсон хүмүүсийн  хоёр нь согтууруулах ундаа хэрэглэснээс, үлдсэн нь анхаарал болгоомж алдсанаас үүдэлтэй байсан” гээд  гол усны үерийн түвшин 5-45 см даван үерлээд байгаа энэ үед  голын эрэг дагуу аялж, зугаалахгүй байхыг анхаарууллаа.  

 ИРГЭДЭД ШААРДЛАГА ТАВИХАД ДУРГҮЙЦДЭГ

ОБЕГ-ын ахлах ахлагч, аврагч М.Болдбаяр “Иргэдэд шаардлага тавихад  дургүйцэх, эсэргүүцэх хандлага ажиглагддаг. Тэр тусмаа архи, согтуурах ундаа хэрэглэсэн хүмүүс аврах ажиллагаанд саад болдог. Чулуу барьж дайрна, хэл амаар доромжилно. Энэ бол бидэнд тулгардаг хүндрэлтэй асуудал. Гэхдээ Цагдаагийн байгууллагатай хамтраад цагдаатай хамт явах болсноор энэ асуудал буурсан. Завьт эргүүлийг бид өглөөний 8:00 цагаас оройны 22:00  цагийн хооронд явуулж байгаа. Зарим тохиолдолд 24 цагаар ч байрлах тохиолдол бий” гэв.  

АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО 30 ХҮРЧЭЭ

  ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Ш.Анхтуяа “Энэ он гарснаар 42 удаагийн осол гарч, 30 хүн амь насаа алдсан. Үүнээс дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байгаа юм. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх амралтын өдрүүдэд үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай бороо орохыг анхааруулсан. Тиймээс иргэд гол усны эрэг дагуу зугаалахгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад түгээхийг дахин анхааруулж байна” гэлээ. Албан хаагчид энэ сарын зургадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

1 цаг 53 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2 цаг 22 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

3 цаг 17 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

6 цаг 1 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

6 цаг 9 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

6 цаг 20 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

11 цаг 55 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

11 цаг 55 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Өчигдөр 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Өчигдөр 14 цаг 27 мин