“Polit”-ийн нэг өдөр: Залуус аа шинэ санаа гарга, оффис чинь бэлэн байна

2019-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНСҮРЭН Улсын нийслэл Улаанбаатар хотод  гар утсаа ширтэн,чихэвч зүүчихсэн  явж буй залуусыг хаана ч харах боломжтой. Ийм л дүр төрхөөр нь хүмүүс  “Утас оролдохоос өөр юу ч хийхгүй, залхуу болжээ. Яаж амьдарна даа” хэмээн тэдний ирээдүйд санаа зовнидог. Гэхдээ өөрсдийн хүрээний хэдхэн залуугаар Монголын бүх залуусыг төлөөлүүлж  өнгөц дүгнэх нь буруу юм.  Биднийг мэдээгүй байхад олон залуу хөгжиж, шинийг эрэлхийлэн дэлхийн түвшинд гарах хэмжээний мэдлэг боловсол эзэмшиж байгаа.Үүнийг батлахын тулд “рolit”-ийн нэг өдрийн сурвалжлагаа “M space” хамтын оффисоос бэлтгэсэн юм. Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор байрладаг “Central Tower”-ийн 13 дахь  давхарт гарахад хамгийн түрүүнд ханандаа “MSpace powered by Mlab” гэсэн бичигтэй том цагаан оффис ширээ нүдэнд  тусна. Үүнээс цааш хэдхэн алхаад л “MSpace” хамтын оффис руу орно. Хаалгаар ороход "CALLPro" компанийг үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захирал Б.Идэр-Од залууст сургалт зохион байгуулж байв. Түүнийг “UB Comedy Club”-ийн комеди Идэрээ гэдгээр хүмүүс илүүтэй танидаг.  Хальт сонсвол залуусыг шинэ зүйлийг хийх санаачлахыг уриалж байгаа бололтой. Үүднээс эхлээд  урам зориг,эрч хүч өгсөн яриа бидний чихийг мялаав. Цааш нэвтрэхэд  олон янзын ширээ, сандал дээр хүмүүс өөр өөрсдийн ажлаа ганц нэгээр, зарим нь багаар хийж суухтай таарав. Энд хэдэн гарааны компанийн ажил өрнөж, хичнээн залуу шинэхэн бизнесээ эхлүүлэн ажиллаж буйг таахад хэцүү. Цэлгэр том цонхтой, цонхоор гадаад орчин, байшин барилга цэлийн харагдана. Биднийг тус энэ оффис руу очих үеэр ширүүн бороо орж байсан юм. Гадаа орж байгаа бороо харин чиг тэдний  ажиллах эрч хүчийг  илүү нэмэх мэт   ямар ч зүйлд үл сатааран нөтбүүкээ ширтэн, эсвэл сургалтандаа анхаарлаа хандуулан тав тух, таашаалыг мэдрэн сууцгаах аж. Битүүхэндээ тэдэнд атаархмаар. Сандал ширээний өнгө загвар, дизайн, байрлалаас эхлээд хэний ч  ажиллах хүслийг өдөөх  тохилог бас зай талбай нь том, өрөө нь саруулан ажээ. Модон сандал ширээнээс гадна буйдан дээр тухлан сууж ажлаа хийх боломжтой юм байна. Хэсэгхэн амаръя гэвэл хэдэн ширхэг дэр тавьсан зөөлөн буйданг нэг буланд байрлуулжээ. Жижиг дугариг ширээ, эсвэл урт ширээ, тэр нь шүүгээтэй бас эргэдэг сандалтай. Ширээнүүдийн хооронд  цэцгүүд  өрсөн  нь өнгө үзэмжийг нь улам тодотгосон гэмээр. Энд байршлаас эхлээд бүх л зүйлийг гишүүддээ үр ашигтай, тав тухтай байхаар тооцоолжээ. Хамтын оффис 70 хүний суудалтай. Мөн  100-150 хүний багтаамжтай арга хэмжээний хэсэг, 30 хүний багтаамжтай хурлын өрөөтэй, амралт, гал тогоо гэсэн хамтын оффист шаардлагатай бүхий л нөөцтэй гээд олон онцлогтой юм.  Оффистоо ажлаа хийнэ, амарна, хоол цайгаа идэж ууна гээд л гадагш гарах ямар ч шаардлага байхгүй аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өдгөө  олон компанийг өөртөө нэгтгээд амжсан MSpace хамтын оффисыг үүсгэн байгуулагчийн нэг Б.Пүрэвсүрэн ”Гарааны бизнесүүд цуг байж, бие биеэсээ суралцан хамтдаа хөгжих ёстой. Тиймээс энэ хүрээнийхнийг үргэлж цугт нь байлгах орчныг  бий болгох зайлшгүй хэрэгцээ байгааг ойлгож  2018 онд “M Space”-ийг нээсэн. Манай хамтын оффис дээр Anduud lab , Alchemist, Insur, Appril, Insur гэсэн Монголын шилдэг технологийн стартапууд байрлаж байгаа. Эдгээр стартапуудад бид төрөл бүрийн дэмжлэг, консалтинг үзүүлж, компанийн хувьд өргөжин тэлэхэд нь тусалдаг. Дэлхийд монгол бизнесээ таниулах, холбож өгөх, хийж бүтээх эрмэлзэлтэй залуустаа дэмжлэг үзүүлж буй нь манай бизнесийн хамгийн том эерэг тал юм” хэмээн Үнэхээр ч  М Space бол оффис гэхээс илүүтэй хамтын бүлэг, бизнес эрхлэгчдийн хүрээлэл юм. Тиймээс ч талбай түрээслэхийн оронд гишүүнчлэлийн эрх олгож, тогтмол сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг.  Эднийх гарааны бизнес эрхлэгчид, компаниуд, хөрөнгө оруулагчид гэсэн гурван төрлийн гишүүдэд зориулсан гишүүнчлэлийн эрхтэй.  Гарааны бизнес эрхлэгчийг дайчин гэж үзвэл M Space хамтын оффис нь дайчдын хүчээ нэгтгэж байлдааны арга барилаа боловсруулах “отог” гэж хэлж болох юм.  Тэд 2020 он гэхэд Монголд тав, Индонез Энэтхэг, Хятад, Казакстан зэрэг улсуудад нийт 10 хамтын оффисын салбараа нээх зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Монгол залуус өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байгаа гэдгийг энэ оффист нэг өдрийг өнгөрөхдөө бид мэдэрсэн юм. Үүнээс гадна SMS, Hub innovation center, Startup TerminaL гэсэн гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг хамтын оффис олон бий. Та шинэ санаа гаргах л дутуу байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06