Хилийн хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай тоноглогдсон машиныг гардуулан өглөө

2019-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд Тэшиг суман дахь Хилийн цэргийн ….. дугаар ангийн зүгээс хилийн хамгаалалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулахад  шаардлагатай авто машиныг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн биечлэн хөөцөлдсөний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулж тусгай хэрэгцээний зориулалт бүхий УАЗ пургон машиныг шийдсэнийг өчигдөр Хил хамгаалах Ерөнхий газар дээр олголоо. Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын Дэд дарга генерал Ж.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Монгол улсын дархан хилийг хамгаалахад төрийн түшээгийн хувьд удаа дараа сэтгэл, зүтгэл гарган дэмжиж ирсэн таньд хилчидийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү пургон машин маань иж бүрэн тоноглогдсон зориулалт бүхий техник хэрэгсэлтэй тул хилчид маань ажил үүргээ найдвартай гүйцэтгэх, Тэшиг сумын иргэд болон хилийн ойролцоох бүс аюулгүй амар амгалан, зөрчил дутагдалгүй байхад нэг алхам урагшиллаа” хэмээн онцлон дурдсан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Дархан хил амар амгалан, хилчин дайчид сонор сэрэмжтэй байж ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг ерөөж, амжилт хүсэн Булган аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн дугаар ангийн дарга хурандаа Ж.Жамсранжав болон ангийн бүрэлдэхүүний төлөөлөлд авто машины түлхүүрийг алд цэнхэр хадагтай гардуулан өглөө.  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06