Т.САЙХАН
НИТХ-ын ээлжит ХХVI хуралдаан өнөөдөр /06.27/ болж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү мэдээлэл өгөв. Тэрээр "Улаанбаатар хотын удирдлагууд өөрсдийн оффисыг барихад хөрөнгө мөнгө хайрлахгүй байгаа атлаа Түлэнхийн төвийн барилга, Хан-Уулд баригдах төрөх эмнэлгийн барилгад төсөв хуваарилдаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дуусгахгүй байна. Гэтэл Яармагт хэдхэн дарга суух нүсэр том барилга барьж байна. Нийслэлийн удирдлагууд ингэж хоноцын сэтгэлээр хандаж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn