Гамшгийн улмаас гэргүй болсон иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Түрээсийн орон сууцыг иргэдэд хэрхэн өмчлүүлэх талаар  НОСК-ын гүйцэтгэх захирал Т.Сүхбаатараас тодрууллаа. -Түрээсийн орон сууцанд иргэдийг хэзээнээс оруулж эхлэх вэ. Журам бэлэн болсон уу? -Түрээсийн орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй.Түрээсийн орон сууцанд иргэдийн хамруулах журмыг баталж НИТХ-д өргөн барьсан. Ирэх сарын 2 гэхэд тодорхой болно.  Журамд зааснаар 972 айлын түрээсийн орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслүүлнэ. Газар чөлөөлөлт ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг болон  томоохон төслийн газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг оруулна. -Хөдөө орон нутгаас ирсэн иргэд хэрхэн хамрагдах вэ? -Түрээсийн орон сууцанд зөвхөн нийслэлийн иргэдийг хамруулна. Тодруулбал,  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл , төрийн албан хаагч, өрх толгойлсон иргэн, хувийн хэвшлийнхэн гээд найман төрлийн иргэд түрээсийн орон сууцанд хамрагдана. Мөн 18 нас хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшиг аюулт үзэгдэлийн улмаас гэр оронгүй болсон иргэдийг хамруулна. -Өмчлөх иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ.Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? -Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж  ипотекийн зээлд хамруулан өмчлөх боломжтой. Харин долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхлнэ. Одоогоор орох хүсэлтэй илэрхийлээд байгаа 18000 иргэн байгаа.  Бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалтаар юмуу, сугалаагаар оруулна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06