Хүүхдээ гурван наснаас нь балетаар хичээллүүлээрэй

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Бүх урлагийн дотроос хамгийн сайхан нь балетын урлаг. Учир нь бүжиглэж, жүжиглэх, өөрийгөө таньж нээх, эмх цэгцтэй байхыг сургахаас гадна хүмүүжил, ёс суртахуун, гоо зүйг төлөвшүүлдэг нандин урлаг юм. Энэ урлагаар багаасаа хичээллэх нь илүү үр дүнтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ бага наснаас нь сонгодог урлагаар хичээллүүлэх сонирхолтой болжээ. Тиймээс энэ удаа хүүхдээ хэдэн наснаас нь балетаар хичээллүүлэхэд тохиромжтой болон юуг анхаарах ёстой талаар “Монголын үндэсний балет” сургуулийн багш А.Лхагватуяагийн зөвлөгөөг хүргэж байна. Гурваас дээш насны бүх хүүхэд балетаар хичээллэх боломжтой. Анх хичээллэхэд ямар нэгэн шаардлага тавихгүй. Оросын хөтөлбөрөөр 11, 12 настай хүүхдийг балетаар хичээлүүлдэг бол “Бостон балет” хөтөлбөрөөр гурван настайгаас нь балетаар хичээллэхийг зөвшөөрдөг. Багаасаа зааланд ая сонсоод, багшийнхаа хөдөлгөөнийг дуурайж, толинд өөрийгөө хараад дасгал хийснээр хүүхэд орон зайн мэдрэмжтэй болно. Эхэндээ булчинг суллах, сунгах  дасгал зааж, зургаагаас дээш настай болохоор нь нуруугаа барих, хөлөө эргүүлэх зэрэг үндсэн дасгалыг хийлгэнэ. Манай хүүхэд маажиг гишгээд, нуруу нь бөгтийгөөд байна гэсэн эцэг эхчүүд ирдэг. Балетаар хичээллэвэл хөлний гажиг болон буруу хэлбэр засагдаж биеэ зөв авч явдаг болно. Гэхдээ гурван настай хүүхдийг дотогшоо гишгээд байна гэх нь буруу. Маажиг бол тухайн хүүхэд тууштай байж чадвал хурдан засарна. Зөвхөн хүүхэд гэлтгүй том  хүмүүс ч балетын дасгалыг тогтмол зөв хийснээр шилбэний буруу хөгжлөө засах боломжтой. Мөн бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог төрөлхийн өвдөгний  ар, шагайны ар талын шөрмөс татах, өлмий дээрээ явах, өвдөг нь газар хүрэхээрээ өвддөг зовиурыг удаан хугацааны турш булчингаа суллах, сунгах дасгалыг хийснээр дасгал хөдөлгөөний аргаар эдгээх эмчлэх боломжтой. Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь тэдний хүлээлт хэтэрхий том байдаг. Гурван настай хүүхдээс хэтэрхий их зүйл шаарддаг. Хүүхдээ олон талаас нь  хөгжүүлж олон төрлийн дугуйланд явуулах нь сайн. Гэхдээ балетаар хичээллэж байхад нь жүдо, самбо, таеквондогоор давхар хичээллүүлэх нь тусгүй. Харин усан бассейн, төгөлдөр хуур, гитарын сургалтад давхар сургаж болно. Мэргэжлийн балетчин болгохоос гадна зөв бие галбиртай, эвсэлтэй болгох зорилгоор хичээллүүлэх боломжтой. Хүүхэд балетаар хичээллэснээр тэсвэр хатуужилтай, тууштай болж, хүний үг даахаас гадна биеэ дааж эхэлдэг. Сонирхогчдын түвшинд хичээллэсэн хүүхэд сонгодог урлагийн мэдлэг, ойлголттой ирээдүйн энэ урлагийг шимтэн үзэх гоо зүйн өндөр мэдрэмжтэй үзэгч болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06