Агаарын бохирдлын улмаас 400 сургууль хаалгаа барив

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Малайзын Жохор мужид 75 сурагч амьсгалын замын хүндрэлтэй гэж оношлогдсоны дараа 400 гаруй сургууль үүдээ хаажээ. Эдгээр сургууль нь үйлдвэрийн бүс болох Пасир Гудангийн ойролцоо оршдог юм. Иймд сургуулиудыг хааж, мужийн удирдлагууд агаарын бохирдлын шалгалт хийх юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард ихэнхдээ хүүхдүүдээс бүрдсэн 4000 гаруй хүн голд хаясан хууль бус химийн хаягдлын улмаас өвчилж байсан. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэг өмнөхөөс өөр байгаа гэжээ. Орон нутгийн “Бернама” агентлагийн мэдээлснээр 100 гаруй ахлах сургууль, 300 орчим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Засгийн газрын тэргүүн сайд Сахруддин Жамалын хэлснээр Жохор мужид 15 сургуулийн 75 сурагч амьсгалахад хүндэрсэн гэсэн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан байна. Түүний хэлж буйгаар хүүхдүүд бүгд эмнэлэгт хэвтжээ.   Ийнхүү хүүхдүүд өвчилсний шалтгааныг тодорхой гаргаагүй байгааг Сахруддин хэвлэлүүдэд мэдээлэхдээ энэ удаагийн өвчлөл өнгөрсөн гуравдугаар сарынхтай ижилгүй байгааг онцолжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06