З.Энхболд: Ч.Сайханбилэг хийсэн хэрэгтээ намайг хань татсан юм байна

2019-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /06.26/ АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаараа тэрээр цахим хуудаснаа лайв хийж мэдээлэл өгсөн юм.  Тэрээр  "Би АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга миний бие болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу АТГ-т мэдэгдлээ. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Тиймээс хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-т очиж над шиг мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна.   Эрдэнэтийн 49 хувь монголд ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдгийг  УИХ хэлэлцэж тухайн үедээ шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье" гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06