Л.Алтансүх: Генетик тест мэргэжлээ зөв сонгоход тусална

2019-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ДОЛГОРСҮРЭН “Монгол цахим институт төв”-ийн зөвлөх, судлаач Л.Алтансүхтэй мэргэжил сонголтын талаар ярилцлаа. -Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар яриагаа эхлэх үү? -Манайхан мэргэжил сонголтоо хэтэрхий тулгаж хийж байна. Монгол хүний аливаа зүйлийг тулгаж шийдвэр гаргадаг зуршилтай холбоотой байх. Хөгжингүй орны хүүхдүүд VIII ангиасаа мэргэжлээ сонгож, мэргэжлийн чиг баримжаа авдаг. Манай улсад энэ чиглэлд сүүлийн жилүүдэд тус улсын мэргэжилтнүүд зөвлөн ажиллаж байна. 80 гаруй сая хүнтэй Герман улс европын орнуудаас  ажилгүйдлийн түвшин хамгийн бага байдаг. Энэ улсын ажилгүйдэл, ядуурал бага байгаа нь ЕБС-ийн бүх сурагч үнэ төлбөргүй мэргэжлийн чиг баримжааны оношилгоо, сургалт, зөвлөгөөг олон удаа авахаас гадна их, дээд сургуульд суралцаж байхдаа ажлын байран дээр гараад ч үнэ төлбөргүй зөвлөгөө авдаг. Төрөөс санхүүжүүлдэг мэргэжлийн чиг баримжаа олгодог олон ТББ-ын ажил мэргэжлийн зөвлөхүүдээс гадна төрийн 110 мянга гаруй ажил, мэргэжлийн зөвлөх мэргэжилтэнтэй байдаг. АНУ-д их сургуулиуд, коллежуудын дэргэд мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, мэдээлэл өгөх төвүүд ажилладаг. Тус улсын Хөдөлмөрийн яамны дэргэд төрийн 1200 төв үйл ажиллагаа явуулдаг. Жилд нэг сая гаруй хүүхэд ханддаг. Тэдгээр төв сонирхож буй мэргэжлийн онцлог, сонгох сургуулийнх нь орчныг харуулсан нэг минутын дүрс бичлэг бэлтгэсэн нь өсвөр үеийнхэнд тодорхой нөлөө үзүүлж, сургуулиа “хаядаг” оюутны тоо буурсан. Олон улсад мэргэжил сонголтод их анхаардаг. Энэ юуг харуулж байна гэхээр мэргэжлээ зөв сонгосон хүн, улс орны хөгжлийн цөм юм гэдгийг ухамсарласныг илтгэж байна. -Орчин үед генетикийн түвшинд оношлох нь илүү үр дүнтэй талаар ярьж байна? -Мэргэжлийн чиг баримжаа, зөвлөх үйлчилгээ өгөхийн өмнө Е.А.Климов, Ж.Холланд гэсэн эрдэмтдийн боловсруулсан цаасан суурьтай тестээр тухайн хүний сонирхол, ур чадвар, чадамжийг тодорхойлж байна. Дээрх сорилыг бөглөх явцад тухайн хүн алдаа гаргах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, тухайн үед өөр зүйлд анхаарал нь сарнисан эсвэл асуултаа буруу ойлгосноос өөрийнх нь бодит мэдээлэл гарахгүй байх талтай. Манай байгууллага өнгөрсөн жилээс эхлэн Европын орнуудад хэрэглэж байгаа генетикийн түвшинд оношилдог шинжлэх ухааны үндэслэлтэй тест, сорилын аргыг нэвтрүүлээд байна. Генетик тестээр тухайн хүний авьяас, ур чадвар, чадамж, байгалиас өгсөн өгөгдөл нь юу байгааг 85-95 хувийн магадлалтайгаар гаргадаг. Саяхан Монгол Улсад мэргэжил судлалын чиглэлийн анхны магиструудыг бэлтгэсэн. Энэ мэргэжилтнүүд дээрх мэдээлэл дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ өгч байна. -Танайх  хэзээнээс генетик тестээр оношилж эхлэв. Одоогоор хэдэн хүүхэд хамрагдаж ямар үр дүн харагдаж байна вэ? -Олон улсад өргөн хэрэглэдэг генетик тестээр оношлоод жил орчим болж байна. Одоогоор 900 гаруй хүнийг оношилсон. XII ангиа төгсөх гэж байгаа, ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй хүүхдүүд бөөнөөрөө ирдэг. Уг нь таваас дээш бүх насныхан  хамрагдах боломжтой. Хүүхдийнхээ авьяас, ур чадвар, чадамжийг эрт тодорхойлох нь олон төрлийн ач холбогдолтойгоос гадна янз бүрийн дугуйланд хүчээр явуулж, цаг заваа алдаж туршилт хийж, цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсах асуудлаас сэргийлнэ. Тиймээс энэ чиглэлийн дугуйланд явуулъя гэх зэргээр багаас нь чиглүүлж дадал зуршлыг нь бий болгоход хэрэгтэй. -Генетик тестээр өөр ямар мэдээлэл илэрдэг вэ? -Хувь хүний биометрийн 17 үзүүлэлтийг график ба тоон мэдээллээр гаргадаг. Үүнд тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх, практик ажлын чадвар, шинжлэн судлах, бүтээж туурвих шинж чанар, спортлог байдал, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн эрсдэл, илүүдэл жин, хэт хамаарлын магадлал гэсэн мэдээлэл илэрдэг. Түүнчлэн бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, мэдрэлийн тогтолцооны чадавхи, баг хамт олон, нийгэмд дасан зохицох чадвар, темперамент төрөлх зан төлөв, шинэ зүйлийг хүлээн авах чадварыг тодорхойлдог. Хэрэв хүсвэл тухайн хүүхдийн тууштай, үнэнч, тэвчээртэй, баг хамт олны манлайлагч эсвэл гүйцэтгэгчээр олон мэдээллийг илрүүлж болно. -Таныхаар ирээдүйд ямар мэргэжил трэнд болох вэ? -Би Хөдөлмөрийн судалгааны институтэд ажиллаж байхдаа Солонгосын судалгааны төвтэй хамтарч ойрын 10 жилийн таамаглалын судалгаа хийсэн. Үүгээр мэдээллийн технологи, үйлчилгээний ажилтан, эмч, багш гэсэн мэргэжлүүд эхний байруудад бичигдэж байсан. Дараагийн судалгаагаар бага зэрэг өөрчлөгдсөн байсан. Одоогийн байдлаар Монголын хөдөлмөрийн зах зээл дээр ойрын таван жилд эрэлттэй байх мэргэжилд маркетингийн менежер, мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч, барилгын инженер, авто барилгын инженер, гоо сайхны мэс засалч, уул уурхайн инженер, архитектор, геологич, төслийн менежер орж байна. Олон улсын түвшинд шүдний эмч, сувилагч, эм зүйч, статистикч, хиймэл шүдний эмч, нойрсуулагч эмч, компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн, эх барих эмч, эрүү нүүрний гажиг заслын эмч, хүүхдийн эмч эрэлттэй байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад тэмдэглэсэн байсан. -Мэргэжлээ зөв сонгоогүйгээс эдийн засгийн болон сэтгэл санаа, цаг хугацааны хохирлыг тооцож гаргасан гэж байсан. Энэ талаар товчхон танилцуулахгүй юу? -Зөвхөн нэг судалгаа хэлэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв их, дээд сургуульд суралцагч болон МСҮТ-д сурч байгаа 244 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаанд 60 хувь нь “Би энэ мэргэжилдээ дургүй буюу өөр мэргэжил сонгох бодолтой байна” гэж хариулсан байна. Мэдээж ингэж бодож байгаа хүүхэд тухайн мэргэжлээр шимтэн суралцах боломж тааруу байх нь ойлгомжтой. Мөн дээрээс нь эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд өвдөж, амрах эрхгүй хөдөлмөрлөж, банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. Хувь хүний хувьд эдийн засгийн алдагдлаас гадна идэвхтэй сурч боловсрох насандаа сонирхолгүй, биеэ дайчлан суралцахгүй, хуурамч дүнгийн төлөө муу аргад суралцан, ирээдүйгээ саарал өнгөөр будаж, өөрийн зорилго чиглэлгүй болно. -Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Ямар арга зам байна? -Ажилгүйдэл, ядуурлын суурь шалтгааны нэг болох мэргэжил сонголтын асуудал манай орны хувьд хурцадмал асуудал болоод байгааг та дээрх судалгаа, тоо баримтаас харж байгаа байх. Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийнхөө сонирхол, авьяас, ур чадварыг зөв оношилж, мэргэжлээ сайн судалж, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүст хандаж сурах хэрэгтэй. Цаашлаад энэ асуудлыг төр, засгийн бодлогын тэргүүлэх түвшинд авч үзэхгүй бол улс орны бодит хөгжил ахин дэвжих боломжгүй. Хүн нь хөгжилгүй, хүмүүсийн амьдрал нь чанаргүй байхад хөгжил дэвшлийн тухай ярих үр дүнгүй байх. Хүнээ хөгжүүлэхэд саад болоод байгаа үндсэн суурь шалтгааныг арилгах тал дээр олон ажлыг хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гадны орнуудад төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгодог төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүхэл бүтэн сүлжээ ажилладаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.26  ЛХАГВА  №129  (6096)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

16 цаг 46 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

20 цаг 43 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

20 цаг 43 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

20 цаг 43 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин