ОХУ-ын төлөөлөгчдийг хуралдаа оролцуулахаар болжээ

2019-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын Зөвлөлийн парламентын чуулган ОХУ-ын төлөөлөгчдийг  энэ сард болох хуралдаа  оролцохыг урьсан шийдвэрийг баталжээ. Энэ шийдвэрийг батлах санал хураалтад оролцсон 190 гишүүнээс 118 нь дэмжиж, 62 нь эсэргүүцэж, 10 нь түдгэлзсэн байна.  Ингэснээр өмнөх чуулганы үеэр төлөөлөгчдөд эрхийг нь  танилцуулах үеэр байгаагүй төлөөлөгчдийг энэ удаагийн чуулганаар танилцуулах ажээ. Мөн чуулганы дүрмийн 10 дахь заалтад  зааснаар төлөөлөгчдөд шийтгэл ногдуулахыг хориглосон талаар шийдвэртээ нэмж дурджээ. Гишүүд санал өгөх, илтгэлд оролцох, чуулганд танилцуулах эрхтэй. Түүнчлэн төлөөлөгчдийг харъяалах байгууллага нь тэдний эрх мэдлийг хянах, цуцлах, нэрийг нь татах эрхтэй болохыг онцолжээ. Харин ОХУ-ын төлөөлөгчид олон улсын энэ байгууллагад гишүүн орны эрхээ сэргээх хүсэлтийг бэлдэж байна гэж тэдний тэргүүн, Оросын доод танхимын дэд дарга Пётр Толстой мэдэгдсэн байна. Тэрээр “Олон улсын  энэ байгууллагын гишүүд Украйнын төлөөлөгчдөд барьцаалагдсан. Мөн Их Британи  ОХУ-ын төлөөлөгчдийг  Европын Зөвлөлийн парламентад буцаж ирэх, зуны хуралд оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг батлахыг хойшлуулахын тулд 200 гаруй нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан” гэв. Европын Зөвлөлийн парламентын чуулган 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын төлөөлөгчдийг санал хураалтад оролцохыг хориглосон юм. Энэ шийдвэр нь Крым Украйнаас салж ОХУ-д нэгдсэний дараа байгууллагынхаа дүрмээ зөрчсөн үйлдэл болсон аж. Үүний хариуд Москва төлөөлөгчдөө парламентад илгээхээ больсон. Мөн жилийн дараа эрхийг нь  бүрэн сэргээх хүртэл хураамжаа төлөхөөс татгалзаад байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.26  ЛХАГВА  №129  (6096)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06