Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийн Монгол дахь мөнгөний сүлжээ илэрчээ

2019-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монголын дипломатчид 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан. Монголыг дэлхийд дуурсгасан ийм том хэрэг урьд өмнө гарч байгаагүй биз. Энэ хэргийн дараа манай улстөрчид ч цочирдом мэдэгдлүүдийг хийж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны зургадугаар сарын 18-нд АБГБХ-ны хуралдаан дээр “...Дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгаа. Олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи  зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй” гэж мэдэгдэв. Энэ үнэн. Гэхдээ манай хууль хяналтынхан 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Турк дэх Консулын газрын дэд консул Б.Баттүшигийн хэрэгт тавих мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрч буй аж. Б.Баттүшигийн Монгол дахь мөнгөний сүлжээ гээд хэлчихэд болохоор хэргийн сэжмийг тэд атгаад авчээ. Тодруулбал, Б.Баттүшигийн садан төрөл, ойр дотныхон, тэр дундаа худууд нь холбоотой байж болзошгүй их хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудал удахгүй дэгдэх бололтой. Уг асуудалд холбоотой сайд асан, консул асан, ГХЯ-ны газрын дарга зэрэг эрхмүүдийн нэрс ч дуулдаад эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.26  ЛХАГВА  №129  (6096)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06