“LEGEND” үзэх таван шалтгаан

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Улсын баяр наадмын өдрүүдээр бүрэн хэмжээний цогц “legend” энтертаймэнт шоу тавигдах гэж байна. Үндэсний язгуур урлаг, орчин үеийн модерн балет, циркийн урлагийг нэг дор нэгтгэн хослуулсан ийм том хэмжээний шоу урьд өмнө нь тоглогдож байгаагүй гэхэд болно. “Дотоод нүүдлээ сэрээ” уриатай “LEGEND” шоуны уран бүтээлчид нь улсдаа төдийгүй хилийн чанадад нэр хүндтэй язгуур урлагийн болон урлагийн томоохон төлөөлөгчид байгаа нь legend өөрөө хэр үнэ цэнэ, өргөн агуулга, цар хүрээ томтой төсөлт шоу болох нь харагдаж байгаа юм. Дэлхийн жишиг энтэртаймэнт тоглолтуудтай дүйцэхүйц шинэлэг, өвөрмөц найруулга, орчин үеийн шийдэлт тайз, гэрлийн хослол бүхий брэнд шоуг яагаад монголчууд хийж, монголчууд үзэж болохгүй гэж. Ингээд “ LEGEND” үзэх таван шалтгааныг дурдая.

1.Эрт эдүгээгийн хослолыг мэдэр

Язгуурын нүүдэлчдийн өв соёлыг энэ үеийн урлагийн төрлүүдтэй хэрхэн уусган нэгтгэж гайхамшиг бүтээхийг харж мэдрэх ховор боломж.

2.Анхны нийлмэл шоунаас хоцрох нь чиний сонголт биш

“Enhee boy” циркийнхэн , “Nomadic ballet” чадварлаг бүжигчид , үндэсний хөөмий, ардын урт богинын дуу, бүжиг нэгдэн нийлэн бэлгэдэлт Бэр цэцгийн домог оршоосон хайрын түүхийг хүүрнэн өгүүлэх болно. Инноваци+ өв соёлын+ Concept=LEGEND

3.Голлох уран бүтээлчид

“LEGEND” шоу нь энэ цаг үеийн хамгийн шилдэг, шигшмэл уран бүтээлчдээс бүрдэж байгаа.Тухайлбал УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар шоуны найруулагчаар, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан хөгжмийн продюсерээр нь ажиллаж байгаа. Мөн хоолойны цар хүрээгээрээ ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, уртын дуучин Д.Жавхаасайхан, уртын дуучин Д.Үүрийнтуяа, уртын дуучин Б.Алтанжаргал, уртын дуучин О.Анхчимэг, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, уртын дуучин Т.Баянжаргал, уртын дуучин Т.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр нар шоуны уран бүтээлчидээр оролцох юм.

4.”Corprate Convention center”- т болно гээд боддоо

Шоу, тоглолтонд тохиромжтой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хөгжим хэрэгслээр өвч бүрэн тоноглогдсон, дэлхийн стандартанд нийцсэн тайз дэлгэцтэй газар болох Корпрэйт Конвеншн центрийн концертийн их танхимд LEGEND шоу тавигдах юм. Дуу дүрс, дуугаралт акустикийн гайхамшгийг “LEGEND”-ээс мэдэр.

5.Шоу үзэнгээ уран зургийн үзэсгэлэн үзэх “Их хувь заяа”

Язгуурын нүүдэлчидийн соёл, түүхээ орчин цагийн өнгө аяс оруулан цоо шинээр, анх удаа тавигдах гэж буй “LEGEND” шоуны үеэр зураач, хөгжимчин Г.Гантулгын “Бэр цэцэг” үзэсгэлэн гарч байгаа нь алдаж боломгүй боломж юм. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг омогшил, огшил бадраасан “Бэр цэцгийн домог” шоу үзэнгээ, онгод, оюунаар хөглөгдөн зурагдсан ” Бэр цэцэг” үзэсгэлэнгээр нүд сэтгэл юугаан баясгаарай. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06