Ерөнхийлөгчийг парламентаас томилох санал гаргалаа

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Их хурал долоо хоног завсарлаж энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал авах ажиллагаа Богд суманд үргэлжиллээ. Орон нутгийн иргэдийн хувьд хууль шүүхийн байгууллагыг хариуцлагажуулах, яамдыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Түүнчлэн Ерөнхий сайд парламентын гишүүн байхаас гадна Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог байх саналыг гаргалаа. Богд сумын иргэн Т.Баттогтох “Ерөнхийлөгчийн сонгууль хийдгээ больж төрийн тэргүүнийн парламентаас томилдог байх нь зөв. Харин сайн ажиллаж чадвал бүрэн эрхийнх нь хугацааг сунгаж болно” гэсэн бол тус сумын иргэн Ц.Дуламсүрэн “Ерөнхийлөгчийг Их хурлаас томилох нь зүйтэй. Сумын Засаг даргыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилдог байж болно. Харин сумын иргэдийн хурлын төлөөлөгчид аймагт сонгогддог байж болох уу. Үүнээс гадна цахим орчны худал, үнэн нь мэдэгдэхгүй сөрөг мэдээллийг хязгаартай болгож хуулиар зохицуулж өгмөөр байна” гэлээ. Богд сумын иргэн Ц.Долгорсүрэн “Сайд нар давхар дээлтэй байж болохгүй. Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай болгохын тулд аймаг, нийслэлийн удирдлагуудыг Засгийн газар томилдог байх нь зөв. Сумын Засаг даргыг иргэдийн нийтийн саналаар, багийн даргыг сумын хурлын төлөөлөгчид томилох нь оновчтой” гэлээ. Мөн тус сумын иргэн Т.Цэрэнлхам “Сайдуудыг салбараа мэддэг мэргэжлийн байхад анхаарал хандуулья. Их хурал, Засгийн газарт давхар ажиллах нь ачааллаас эхлээд салбараа орхигдуулах талтай. Харин Ерөнхий сайд давхар парламентын гишүүн байж болно. Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог байх нь зүйтэй. Гэхдээ 50 нас гэж зааж өгөөд бүрэн эрхийн хугацааг нэг жил байлгая” гэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг танилцуулж иргэдийн асуултад нэг бүрчлэн хариуллаа. Тэрээр “МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт шударга ёс тогтоож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр тусгасан. Гэвч 27 жилийн дараа ядуурал дорвитой буурсангүй. Мөн хүмүүнлэг ардчилсан  нийгэмд хүнийг хэлмэгдүүлдэг, эрүүдэн шүүдэг байдал байгаа нь шударга ёс алдагдсаны илрэл. Тиймээс энэ бүх гажуудлыг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа, эрх мэдлийн хуваарилалт, Засгийн газрыг хариуцлагажуулах, 1999 онд оруулсан дордохын долоон заалтыг сайжруулах нь зүйтэй гэж үзсэн. Хамгийн чухал нь УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай болох нөхцлийг бүрдүүлж өгсөн. УИХ хууль батлахдаа нийт гишүүдийн олонхийн саналыг авдаг болохоос гадна парламентын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэд хэдэн заалт орсон. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа  сонгож, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлдэг болно.Та бүхний саналыг Ажлын хэсэгт нэг бүрчлэн танилцуулж тусгах болно. Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байхыг дэмжиж байгаа. Орон нутагт хэтэрхий их сонгууль болж дөрвөн жилийнхээ талыг ажил хийхгүй өнгөрүүлж байна гэсэн шүүмжлэл их байдаг учраас орон нутгийн зарим удирдлагуудыг дээд шатнаас нь томилдог байя гэж байгаа юм. Засгийн газрын гишүүдийг Их хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж огцруулдаг байхаар тусгасан. Харин Ерөнхий сайдад улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэж болно. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилээр нэг удаа сонгохоор заасан” гэдгийг онцлов. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12