Д.Лүндээжанцангийн тодрох хүсэл

2019-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрх баригч намынхан  Үндсэн хуулийг “хүчээр” өөрчлөхөөр ажиллаж байна. Одоогоор УИХ-ын гишүүд намынхаа даалгавраар тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуулийн төслийг танилцуулж байгаа.   Тэд мэдээж ард түмний олонх дэмжлээ гэсэн саналыг авч ирэх нь тодорхой.  Түүний араас парламент ард түмний  хүсэлтээр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна хэмээн “жүжиглэж” энэ өөрчлөлтийг хийх байх. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөх асуудлын  гол дүрд МАН-аас хоёр хүн тоглож байна.  Түүний нэг нь  Үндсэн хуулийн эх баригчаар тодроод байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан.  Тэрээр өөрийгөө хоёр дахь  Б.Чимид багш хэмээн бодчихсон яваа. Б.Чимэд багш 1992 оны Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан билээ.  Энэ чухал үйлсэд тэрээр сэтгэлээ зориулан ажилласан гэдгийг хэн бүхэн мэднэ.  Одоо хуулийн салбарынхан  Б.Чимид багшийг Үндсэн хуулийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин хэдэн жилийн дараа Д.Лүндээжанцан гишүүнийг ингэж хүлээн зөвшөөрөх нь юу л бол доо.  Магадгүй Үндсэн хуулийг дордуулсан өөрчлөлтүүдийг эх барьж авсан хэмээгдэх вий дээ. Б.Чимэд багшийн хувьд амьд сэрүүн байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд байр сууриа илэрхийлж байжээ.  Тэрбээр “ Эрх баригч улс төрийн хүчнүүд улс орны хөгжил дэвшил мухардалд орсныг Үндсэн хууль руу улайм цайм чихэх боллоо. Бүр сүүлдээ шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахын өмнө УИХ-д суудалтай эрх баригч улс төрийн намуудын тохиролцоо Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн зөвшилцөлд хүрэв. Энэ бол хуумгай, магадгүй улс оронд тааварлахын аргагүй аюул нүүрлүүлж болох болчимгүй алхам байж мэднэ” хэмээн бичиж үлдээжээ. Түүний энэ үгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодрох гэсэн Д.Лүндээжанцан гишүүн уншсан нь лавтай.  Ер нь Үндсэн хууль өөрчлөх асуудал нь хэн нэгний тодрох асуудал, амбиц  дээр тогтдоггүй л дээ.  Уг нь...  Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06