Орон нутгийн удирдлагуудыг томилдог байхыг дэмжлээ

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд тойргийнхоо иргэдэд танилцуулж санал авч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тойргийнхоо сумдад ажиллаж Гучин-Ус, Төгрөг сумын иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулав.  Уулзалтын үеэр иргэд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой нэмэлт өөрчлөлтийг хөндөж, саналаа идэвхтэй илэрхийлж байв. Тухайлбал, Багийн Засаг даргыг төрийн албан хаагчийн статустай болгож сумын Засаг дарга томилдог байх нь орон нутагт улстөржилт хавтгайраад байгаа өнөөгийн тогтолцоог сайжруулахад илүү оновчтой. Харин сумын Засаг даргыг нийт иргэдийн саналаар сонгож, сумд аймагт төлөөлөлтэй болох нь зөв. Түүнчлэн аймгийн Засаг даргыг төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилох өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангаж, илүү хариуцлагажуулахын тулд Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулах нь зүйтэй, Засгийн газрын гишүүд мэргэжлийн байхаас нь гадна давхар алба хаших хэрэггүй. Харин Ерөнхий сайд парламентын гишүүн байж болно гэсэн саналуудыг иргэд хэлж байлаа. Гучин-Ус сумын иргэн Ц.Бямбацоодол “Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн саналыг авч байгаа нь иргэн нь төрдөө үнэлэгдэж байна гэж ойлгож талархаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваарилахаар тусгасан нь маш зөв. Харин байгалийн баялгаа зарж үрсэн өндөр албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцохыг тодорхой тусгаж өгмөөр байна. Шүүх засаглал ард түмэнд үйлчилдэггүй. Бүхнийг мөнгөөр хэмждэг болсон. Тиймээс хууль шүүхийн систем тогтолцоог улам чамбайруулах хэрэгтэй. Мөн хүссэн нэг нь улс төрийн нам байгуулах явдлыг хязгаарлаж болохгүй юу” гэсэн санал хэлэв. Гучин-Ус сумын иргэн Пүрэв “Одоо хэн дуртай нь Их хурлыг тараана гэдэг боллоо. Тиймээс нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар Их хурлын бүрэн эрхийг хөндөж болно гэдэг нь зөв. Сонгуулийн хуулийг аль нэг эрх барьж байгаа нам өөрсдөдөө тохируулж өөрчилдгөө болих хэрэгтэй. Ерөнхий сайдыг Их хурлаас сонгодог байх хэрэгтэй. Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурал сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилээр сонгогддог байхын дэмжиж байна. Харин гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурвал Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болох нь Засгийн газрыг хэт хэврэг болгох эрсдэлтэй байж мэднэ” гэв. Төгрөг сумын иргэн Н.Оюунгэрэл “Орон нутагт намчирхлыг багасгахын тулд Багийн Засаг даргыг томилдог байх нь зөв. Багийн Засаг даргыг томилсноор төрийн алба хариуцлагатай болж илүү идэвхжинэ. Иргэдийн хувьд хоногийн хоолноос илүү шударга ёс тогтоохыг илүү их хүсч байна. Хууль шүүхийн байгууллагыг хянах тогтолцоог бий болгох хэрэгтэй. Орон нутагт хэтэрхий их сонгууль болж байна. Тиймээс орон нутгийн зарим удирдлагыг томилдог байя” гэлээ. Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд нэг бүрчлэн танилцуулж, иргэдийн асуултад хариулав. Тэрээр иргэдийн асуултад хариулахдаа “Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилдог байхаар төсөлд тусгасан. Харин баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилээр томилно. Харин Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. Мөн Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй. Харин баг, хорооны иргэдийн нийтийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан эсвэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана” гэлээ. Ийнхүү иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд сонирхсон асуултандаа хариулт авч саналаа идэвхтэй илэрхийллээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06