Шүүх эрх мэдлийг хариуцлагажуулахыг Үндсэн хуульд тусгах санал хэллээ

2019-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Тэгвэл хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг сонгогчдодоо танилцуулж, иргэдийн саналыг авч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн саналыг авах ажлаа тойргийнхоо Есөнзүйл, Бүрд, Өлзийт сумаас эхэллээ. Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд нэг бүрчлэн танилцууллаа. Тэрээр “МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт шударга ёс тогтоож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр тусгасан. Гэвч 27 жилийн дараа ядуурал дорвитой буурсангүй. Мөн хүмүүнлэг ардчилсан  нийгэмд хүнийг хэлмэгдүүлдэг, эрүүдэн шүүдэг байдал байгаа нь шударга ёс алдагдсаны илрэл. Тиймээс энэ бүх гажуудлыг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа, эрх мэдлийн хуваарилалт, Засгийн газрыг хариуцлагажуулах, 1999 онд оруулсан дордохын долоон заалтыг сайжруулах нь зүйтэй гэж үзсэн. Хамгийн чухал нь УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай болох нөхцлийг бүрдүүлж өгсөн. УИХ хууль батлахдаа нийт гишүүдийн олонхийн саналыг авдаг болохоос гадна парламентын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэд хэдэн заалт орсон. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа  сонгож, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлдэг болно.Та бүхний саналыг Ажлын хэсэгт нэг бүрчлэн танилцуулж тусгах болно” гэдгийг онцлов. Харин иргэдийн зүгээс төсвийн хуваарилалтад орон нутгийн эрх мэдэл дутмаг байдаг. Аймаг, сумын Засаг даргын эрх мэдлийг нэмэх. Түүнчлэн Засгийн газрын гишүүдэд “давхар дээл” өмсүүлэхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол хууль хяналтын байгууллага, шүүх эрх мэдлийг шударга байлгахын тулд одоогийнхоос илүү хариуцлагажуулах саналыг хэллээ. Өлзийт сумын иргэн Рэнцэн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хууль батлахад гишүүдийн ирц хүрдэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гишүүдийн олонхийн саналыг харгалзана гэдэг зөв. Мөн гишүүдэд “давхар дээл” өмсүүлэхгүй байхаас гадна хувь гишүүнд хариуцлага тооцох талаар тусгах боломжтой юу. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг илүү нарийвчилж тодорхой болгох хэрэгтэй. Орон нутгийн хувьд Иргэдийн төлөөлөгчдийн эрх мэдэлтэй холбоотой заалт тодорхойгүй” гэлээ. Есөнзүйл сумын иргэн С.Пүрэв “Шүүх эрх мэдэл бүхнийг шийдэж байна. Шударга ёс тогтоохын тулд хууль шүүхийг хариуцлагажуулж, тогтолцоог өөрчлөхөөс эхлэх ёстой. Байгалийн баялгийг тэгш хуваарилахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж энэ салбарыг дэмжих цаг болсон” гэв. Есөнзүйл сумын иргэн Ц.Паламбанди “Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон жил ярьж ирлээ. Нийгмийн болж бүтэхгүй гажуудлыг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй. Хэрэв энэ удаа өөрчилж чадахгүй бол дахиад найм, арван жил өөрчлөх боломжгүй болно. Орон нутгийг хөгжүүлэхийн тулд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд өмчийн болон татварын мэдлийг өгөх хэрэгтэй” гэсэн. Энэ мэтээр уулзалтад ирсэн иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, тэрдундаа орон нутгийн засаг захиргаа эрх мэдлийн хуваарилалтыг илүү оновчтой болгохыг хүслээ. Эх сурвалж: www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

3 цаг 12 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

3 цаг 42 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

4 цаг 36 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

7 цаг 21 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

7 цаг 29 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

7 цаг 40 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 15 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

13 цаг 15 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Өчигдөр 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Өчигдөр 14 цаг 27 мин