Танд хэрэгтэй зөвлөгөө: Ходоодны шингээлтийн хүч хэвийн бус үед амнаас эвгүй үнэр гардаг

2019-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хүн бүрийн ходоодны шингээлт хоорондоо харилцан адилгүй бөгөөд ходоодны шингээлтийн хүчиндээ тохирсон хоол хүнсийг нас, цаг, улиралдаа тохируулан хэрэглэх нь эрүүл, урт удаан наслахын гол үндэс болдог. Тухайлбал, өвөл, намар ходоодны шингээлтийн хүч их, хавар дунд, зун бага байдаг талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Ходоодны шингээлтийн хүч нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хорт зуршил, эмийн хэрэглээнээс үүдэн эмгэг байдлаар ходоодны шингээлтийн хүч ихсэж, багасан хүний биеийн бодисын солилцоо анхдагчаар хямарч ходоодны архаг, хурц, үрэвсэл, ходоодны хатингаршил, ходоодны хорт хавдар үүсэх гол үндэс нь болдог. Ходоодны шингээлтийн хүч хэвийн үед бие махбодийн бодисын солилцоо тэнцвэртэй, биеийн тамир тэнхээ сайн, сэтгэл санаа тогтвортой, хоолны дуршил хэвийн байна. Харин хэвийн бус үед хоолны дуршил буурах, амнаас эвгүй үнэр гарах, ядрах, сэтгэл тогтворгүй болох, өтгөн хатах, биеийн жин нэмэх, ой тогтоолт буурах шинж тэмдэг илэрдэг. Хүн бүр ходоодны шингээлтийн хүчиндээ тохирсон хоол хүнсийг хэмжээ, цаг, улиралдаа зохицуулж хэрэглэх нь хамгийн чухал. Ходоодны шингээлтийн хүч ихэссэн үед шингээлт сайн, амархан өлсдөг, хоолны дуршил ихсэж, исгэлэн, хурц амтанд дурлах, цээж гашуун оргих, өтгөн хатах шинж илэрнэ. Харин багассан үед хоолны шингээлт муу, хоолны хэмжээг хэтрүүлбэл аюулхай орчим цанхайх, гэдэс дүүрэх, хоолны дуршил багасан амтлаг амтанд дурладаг. Сүүлийн үед ходоодны эмгэг зонхилон тохиолдож, олон төрлийн эмчилгээ гарч байгаа ч хамгийн үр дүнтэй арга нь хувь хүн өөрийн ходоодны шингээлтийн хүчийг хоол хүнс болон амьдралын хэв маягаараа тэнцвэржүүлэх юм. Хоол хүнс, амьдралын хэв маяг нь үр дүнтэй, аюулгүй эмчилгээний төрөл ба ямар ч эмгэгийг эмчлэхэд чухал суурь нь болдог байна. Эх сурвалж: www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05