Х.Баттулга: Түүхийн дурсгалт үнэт зүйлсээ алдсан энэ үйл явдлыг бид мартах учиргүй

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Азийн буддистуудын 11 дэх удаагийн чуулганы нээлт өнөөдөр боллоо. Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд биднийг очиход мандат болон биеийн байцаалтыг шалган оруулж байв. Мандат хаанаас яаж авахыг мэдээгүй сүсэгтэн олон урт цуваа үүсгэсэн байлаа. Дотогш орвол Азийн буддистуудын чуулганд зориулж Засгийн газраас барьсан Батцагаан чогчон дуганд үйл ажиллагаа болж байлаа. Дуган руу сүсэгтэн олны цүнх болон гар утсыг тусгай камераар шалгаж оруулж байсан юм. Тухайн арга хэмжээ өндөр хамгаалалт дор болж байгааг эндээс харж болно. Олон орноос ирсэн лам нар биднийг угтах бөгөөд хувцас хэрэглэлийн хувьд өөр өөр байсан нь содон харагдав. Энэтхэг, Япон, Лаос, Орос, Шри Ланка, Камбож, Вьетнам болон НҮБ-ын элч төлөөлөгч гэсэн 130 гаруй зочин ирсэн байлаа. Сүсэгтэн олон тун ч цөөн харагдах нь харуул хамгаалалт өндөртэйгөөс болсон биз ээ. Монголын бяцхан ламаас эхлээд ахмад лам нар цөм тэнд цуглажээ. Хурлын нээлтэд зориулж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрээр “Монголын буддистууд түүхэн дэлгэрэлтийнхээ хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүн болон түүхийн дурсгалт үнэт зүйлсээ алдсан энэ үйл явдлыг бид мартах учиргүй. Дахин давтагдах ёсгүй. Төр, засгаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн зарлан тунхаглаж анхааран ажиллаж байна. Энэ өдөр алдаа оноогоо шүүн тунгаадаг, наминчилдаг, амьтай голтой бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээр сайн үйлсэд зориулдаг нэгэн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Төр, засгаас дэмжин ажиллахаа мэдэгдье” гэсэн юм. Солонгосоос ирсэн буддист Побсон лам “Энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Чингис хааны нутаг, тэдний үр хойчтой хамт байгаадаа мөн тэд тал шигээ уудам тайван сэтгэлтэй хүмүүс юм байна. Монгол, Солонгос лам нарын хувцасны өнгө, загвар өөр боловч бидний зүс царай ялгахын аргагүй ижил юм. Солонгос улсаа төлөөлөөд найман лам, таван гадаад харилцааны ажилтантайгаа ирсэн” гэв. Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан дарга, яруу найрагч Ц.Хулан “Аливаа улс үндэстний хувьд хамгийн чухал зүйл бол оюун санаа байдаг. Монголчуудын уламжлалт бурхан шашин бол буддын шашин юм. Одоогоос 350 жилийн өмнөх манжийн дарлалын үеийн ламын шашин бол өнөөдрийн буддын шашин биш гэдгийг ойлгох цаг нь болсон. Бид түүхэн хандлагаа өөрчлөх ёстой болсон. Бусад шашнаас илүү энэрэнгүй, оюун санаа, болон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн шашин гэж үздэг. НҮБ-ын нийгмийн зөвлөх эрх бүхий байгууллага юм. НҮБ, хүн төрөлхтөн баталчихаад байгаа энэ зүйлийг ирээдүй хойч үе  минь ойлгож ухаарах хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм. Азийн хамгийн номтой нэр хүндтэй лам нар ирсэн нь энэ үйл ажиллагааны хамгийн том чимэг нь байлаа. Мөн энэ үеэр Азийн буддистуудын өмнөх чуулганаар хэрэглэж байсан улс бүрийн үзмэрийн цуглуулга, Богд хааны эдэлж хэрэглэж байсан хувцас, өмнө нь харуулж байгаагүй бурхадуудын нээлт боллоо. Эх сурвалж: www.polit.mn  
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

1 цаг 24 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

1 цаг 34 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

1 цаг 42 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

6 цаг 51 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

20 цаг 17 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

21 цаг 39 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

21 цаг 40 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин