М.Энхсайханыг Үндсэн хууль зөрчиж баривчилсан гэж шүүх үзэв

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-ын  Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг  үргэлжлэн хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шаардлагагүй гэж үзэн чөлөөлсөн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус газраас албан ёсоор "Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан" талаараа товч мэдээлэл цацсан. Харин олон нийтийн зүгээс үзэглээгүй гэрээнээс болж, М.Энхсайханыг хорьсон нь хүний эрх, эрх чөлөөнд халсан үйлдэж гэж олон нийт АТГ-д  багагүй шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос дээрх асуудлын талаар тодрууллаа.
– Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой шүүх хурал болсон байна. Шүүхээс ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу? – Шүүхээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь хууль зөрчсөн байна гэж үзсэн. Яагаад гэхээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж  сэжигтнийг барьдаг хуулийн зохицуулалт байдаг. Энэ тохиолдолд АТГ бол М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулахдаа холбогдох хууль заалтыг зөрсөн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчүүд шууд заасан гэдэг үндэслэлээр баривчилсан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэнийг хэн тогтоох вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Дээрээс нь иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байна гэж үзсэн. – Ямар үндэслэлээр 461 дүгээр ангид саатуулсан юм бол? – Энэ хэрэг 2018 оноос хойш шалгагдаад явж байгаа. Үүнд албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг завдсан гэсэн асуудлаар шалгаж байна. Эрүүгийн хуульд тийм зүйл ангийн байхгүй. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хохирол учирсан бол үүнийг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Гэтэл албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг асуудал тавиад байгаа. Энэ нь бол үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Э.АРИУН Эх сурвалж: www.news.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06