Ш.Цэрэндулам: Автозасварын газруудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Насанцацрал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас авто үйлчилгээний байгууллагуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн биелэлтийг хянах зорилгоор шалгалт явуулжээ. Уг шалгалтын үр дүнг өнөөдөр/06.21/ танилцуулав. Энэ үеэр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулга авлаа. -Хяналт шалгалтын явцад авто үйлчилгээнийн газруудад ямар зөрчил илэрсэн бэ? -Шалгалтын явцад хууль дүрмээ баримталж ажиллахгүй байгаа нийтлэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, авто үйлчилгээний байгууллагууд тэр дундаа Вьютнам засвар, кузов засварын газрууд мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа болон татварын байгууллагад бүртгэлгүй байв. Мөн хэрэглэгчээс тээврийн хэрэгслийг хүлээж авсан цаг, хүлээлгэн өгсөн цаг, ямар үйлчилгээ авсныг бүртгэдэггүй. Засварчид мэргэжлийн үнэмлэхгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангагдаагүй орчинд ажиллаж байна. Тогтсон үнэ тарифгүй учир ижил төрлийн үйлчилгээнд харилцан адилгүй үнээр үйлчилж байгаа зэрэг зөрчил түгээмэл илэрлээ. -Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нөхцөл байдлын хувьд? -Нийслэлийн хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллага авто үйлчилгээний газруудад 2014 оноос хойш нэг ч удаагийн хяналт шалгалтын ажил хийгээгүй байна. Мөн Авто тээврийн үндэсний төв нь Нийслэлийн нийтийн тээврийн газартай уялдаагүй ажиллаж байна. -Хэдэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн бэ? -Бид хэрэгчдийн өргөдөл, гомдолд үндэслэн хяналт шалгалтаа явуулсан. Тухайн гомдлуудад тусгагдсан Вьютнам, кузов засварууд болон тухайн газруудын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Дэнжийн мянга орчмын таван аж ахуйн байгууллагад шалгалтын ажиллагааг явуулсан. -Эдгээр зөрчил илэрсэн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ? -Хугацаатай албан шаардлагыг хүргүүлэх болно. Хэрэв автозасварын үйлчилгээний байгууллагууд хяналт шалгалтын үйл явцад илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд засч, залруулахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх болно. -Шалгалтын үр дүнгээс шалтгаалан цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ? -Авто үйлчилгээний чанар аюулгүй байдал нийслэлийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтгүй явж буйн уршгаар тухайн үйлчилгээг авсан иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хурдан авах шаардлагатай байна. Нэгдүгээрт, авто үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд авто үйлчилгээний нэгдсэн сантай болох хэрэгтэй. Хоёрдугаарт авто үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлсэн автомашины мэдээлэл, үйлчилгээний төрлийг бүртгэдэг байх. Гуравдугаарт иргэд хохирсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг төрийн багууллагууд уялдаа холбоогоо даган хэрэгжүүлэн ажиллах зэрэг болно. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06