Бийр “мушгигч” Франц тамир

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг бийр, бэх, цаас ашиглан илэрхийлдэг калиграфч, зураач П.Тамир-Самандбадрааг “Урлан” буландаа онцоллоо. Тэрээр бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын 29-нд Францын Мулан хотод гаргаж, энэ сарын 1-нд Европын “Норд Арт” үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцсон юм. Тосон зураг тодорхой дүрс, хэлбэр, өнгө зохицолгоогоор мэдрэхүйг үүсгэж байдаг.  Харин калиграфд цагаан буюу хоосон орон зай нь хар бэхнээсээ илүү чухал. Тунг нь тааруулж цагааныг үлдээж авч хоцорно гэдэг том мэдрэмжийн асуудал байдаг аж. Энэ талаар уран бүтээлч Тамир “Энэ урлагт бийрийг яаж мушгих, бийртэйгээ хэрхэн ажиллах нь чухал. Бийрний өргөлт, даралт, хаана нарийн, хаана нь уусгасан бүдүүн зураас гаргах, бийрний хурд нь калиграфийн техник юм.  Бийрийн жижиг ширхэг хялгасан үс болгоны мөрөөр цагаан орон зайг хараар таглаж байгаа энэ чадварт калиграфийн онцлог оршино” гэж байлаа. Түүний цагаан цаасан дээр хар бэх ашиглан зурсан зургийн үзэсгэлэн абстракц, хийсвэр, авангард учраас онцлог. Калиграф гэхээр уран бичлэг таны санаанд бууж байна уу. Тэгвэл Тамирын бүтээлд үг, үсэг байхгүй. Тэрээр “Үзэсгэлэнгээс юу ойлгох биш юу мэдрэх нь чухал. Миний бүтээлүүд тухайн мөч, хэдэн хормын дотоод ертөнцийн байдал, дотор орж ирсэн мэдлэг мэдээллийг бийр, бэхийн тусламжтайгаар цаасан дээр үлдээсэн мөр юм. Цэвэр бийрний хөдөлгөөн, эрч хүч, бэхний уусалт яг хөгжим шиг хүний сэтгэлд нөлөөлж байгаа” гэсэн юм. Хүний бие махбодь өөрөө уран бичлэг болохыг ойлгож эхэлснээр биеийн хэлж буй өгүүлэмжийг бийрээр илэрхийлэх болсон. Тэрээр мөн вааран дээр бийрээр зурдаг онцлогтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.21  БААСАН  №126  (6093)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06