Д.Гэрэл: Терроризмын халдлага дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутаг хоорондын дээд хэмжээний бага хурал боллоо. Энэ үеэр ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлтэй ярилцлаа.   -Дээд хэмжээний бага хурлын талаар мэдээлэл өгнө үү? -НҮБ-ын гишүүн улсуудын терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын 2018 оны дээд хэмжээний бага хурлаас терроризмын эрсдлийг арилгах боломжтойг хүлээн зөвшөөрч, бүс нутгийн хурал зөвлөлгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулахыг чиглэл болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр энэхүү бүс нутаг хоорондын өндөр түвшний бага хурлыг зохион байгуулж байна. Бага хурлаар терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийн анхаарлыг хандуулах, урьдчилан сэргийлэх, хүний эрхэд нийцсэн, хүйсийн тэгш эрхийг хангасан үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэж байна. Улс хоорондын итгэлцэл, зөвшилцөлд үндэслэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөж байна. Хуралд гадаадын 20 гаруй орны зочид, төлөөлөгч болон үндэсний хэмжээнд терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож байна. Бага хурал хэд хэдэн салбар хуралдаантай. -Монгол Улсад терроризмын аюул хэр байгаа вэ? -Манай улсад терроризмын халдлага гараагүй ч эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан байгаа. Сүүлийн үед Зөвлөлөөс анхаарал хандуулан хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ бол FATF-аас өгсөн зөвлөмжийн дагуу эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж, хууль санаачлах эрх бүхий байгууллагад өргөн барьсан. -Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? -Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл нь ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын төлөөллийг багтаасан, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээсэн бүтэц юм. Зөвлөл нь Монгол Улсын терроризмын аюулын эрсдэлийн үнэлгээ хийх, нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл боловсруулж, ҮАБЗ, Засгийн газарт танилцуулдаг. Мөн терроризмоос  сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулах, гишүүн байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулж байна. Гишүүн байгууллагууд болон мэргэшсэн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор “Хаан шонхор” нэртэй терроризмтой тэмцэх нэгдсэн дадлага сургуулийг 2018 оноос зохион байгуулан ажиллаж байна. Зохицуулах зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа  өргөжиж байна. -Хар тамхины хэргийн талаар танай байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ? -Хар тамхины асуудал бол нэг удаагийн болон зөвхөн манай улсын асуудал биш. Дэлхийн хэмжээний байнгын асуудал. Бид хуульд заасан чиг үүргийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр гадаадын тусгай албадтай хамтран ажиллахад илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ асуудлаар УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны тогтоол гарч тодорхой чиглэл өгсөн. Бид энэ хүрээнд ажиллаж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.21  БААСАН  №126  (6093)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06