Т.Бадамжунай “Алтай констракшн”-ийн Twin Tower-аас оффисоо нүүлгэжээ

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай өдгөө Монголдоо байхгүй бололтой. Түүний 9191.... гар утасны дугаар “Таны залгассан хэрэглэгч утсаа салгасан байна. Та түр хүлээгээд дахин залгана уу” гэх операторын хариулттай болоод удаж буй юм. Т.Бадамжунай 2016 оноос хойш “Алтай констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн II хорооны нутагт, Сөүлийн гудамжинд буюу Оросын ЭСЯ-ны урдах TWIN TOWER-т оффистой байсан юм. Тэрээр TWIN TOWER-1-ийн 901, 902 тоотод байрлаж байгаад энэ оны дөрөвдүгээр сард нүүжээ. 2016 онд TWIN TOWER дөнгөж баригдаад байхдаа сарын түрээсийн мкв нь 35 мянган төгрөг,  худалдах үнэ нь мкв нь 2800 ам.доллар байсан юм. Гэхдээ Т.Бадамжунайгаас “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ ийм хэмжээний үнэ төлбөр авч өдийг хүртэл байрлуулсан эсэх эргэлзээтэй. Тэгээд ч 901, 902 тоот өрөөнүүдийн талбайн хэмжээ жижиг биш учраас энэ үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан хүн төлөөд явахад туйлын хүнд. Дээрээс нь Т.Бадамжунай, Х.Бат-Эрдэнэ хоёр ус нутаг хол ч хувь заяаны эрхээр ихэд ойр амьдарч ирсэн хүмүүс юм. Учир нь Т.Бадамжунай нарын байгуулсан хурдан морины “Од” галд 2007 оноос морь уяж эхэлсэн Х.Бат-Эрдэнэ нэгдэж, Монгол Улсын тод манлай уяач хүртлээ хурдан буяныхаа уяа сойлгыг хамтдаа тааруулж наадсаар ирсэн. Нэгэн цагт ММСУХ-ны удирдах дээд байгууллагад хамтдаа байлаа. Тэр ч бүү хэл, 2007 онд “Хадгаламж “банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэргийн үеэр Солонгосын казинод тоглосон МАН-ынхан голдуу 14 хүний баримт БНСУ-ын хуулийн байгууллагаас манай хууль хяналтынханд ирэхэд дунд нь Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нарын нэр гараад ирж байв. Тухайлбал, Т.Бадамжунай 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2007 оны  хоёрдугаар сарын 12-ны хооронд 97.470.933 воноор,  2005 оны зургадугаар сарын 1-нээс 2007 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд 1.379.231.836 воноор тоглосон гэсэн мэдээлэл байдаг юм. “Ах, дүү хоёр”-ын холбогдох өөр сэжмүүд ч бий. Их сонирхолтой, тэр нь. Сүүлд баримт сэлтээр өгүүлэмз. Юутай ч УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ийнхүү өөрөө эзгүй ч оффисоо нүүлгэсэн байна. ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06