Хонгконгийн тэрбумтан 14 сая ам.долларын оюутны сургалтын зээлийг төлнө

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Хонгконгийн хамгийн баян хүн гэгддэг Ли Ка Шин өөрийн сайн үйлсийн сангийн хөрөнгөөр Хятадын их сургуулиудад суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг төлөхөөр болсныг ВВС мэдээлэв. Ли Ка Шин сангаас Шантоу их сургуульд энэ оны хичээлийн жилд элсэн суралцах оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг төлөх бөгөөд энэ хөтөлбөр нь таван жил үргэлжлэх юм. Өдгөө 90 настай ноён Ли-гийн хөрөнгө 30.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж буйг “Форбес” сэтгүүлд тэмдэглэжээ. Өнгөрсөн сард үүнтэй адилаар тэрбумтан Роберт Ф.Смит АНУ дахь коллежийн оюутнуудын сургалтын төлбөрийг төлсөн билээ. Тэгвэл ноён Ли-гийн санаачлагаар төлөгдөх нэг жилийн оюутны сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлт нь 100 сая юань буюу 14.4 сая ам.доллар байх аж. “Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөний чадамжийг хангасан мэргэжилтэн бэлтгэн гаргахад бидний үзүүлж буй энэхүү санхүүгийн дэмжлэг ихээхэн хувь нэмэр болно гэж итгэж байна” хэмээн тус сангаас мэдээлэв. Ноён Ли хар багаасаа л цэвэрлэх байгууламжийн ажил эрхэлсэн бөгөөд өдгөө тэрээр “Форбес”-ийн тэрбумтнуудын жагсаалтын 28 дугаарт бичигдэж байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан бөгөөд том хүү Визтор Ли бизнесээ залгамжилсан байна. Ли-гийн гэр бүл “CK Hutchison Holdings” болон “CK Asset Holdings” зэрэг группийг эзэмшдэг бөгөөд жижиглэн худалдаа, холбоо харилцаа, эрчим хүчний салбарт үйлдвэрлэлээ явуулж байна. Ойролцоогоор 400 оюутан түүний энэхүү сайн үйлсийн хөтөлбөрт багтах тооцоолол гараад байгаа юм. Нийт төлөх зээлийн хэмжээ нь 40 сая ам.доллар байх төлөвтэй аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06