Бээжин Пхеньяныг дэмжиж байгаагаа илэрхийллээ

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын  “Родон Шинмун” сонинд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр  Бээжин Солонгосын арлын асуудлыг  улс төрийн хэлэлцээрээр шийдвэрлэхийн тулд гаргаж байгаа Пхеньяны эрх баригчдын хүчин зүтгэлийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн талаар бичжээ. Тэрээр Пхеньяны үйлдэл зөв чигт явж байна. Мөн талууд харилцаагаа бэхжүүлэх,Пхеньянтай тохиролцсоноор бүс нутгийн энхтайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэв. Ши Жиньпин Хойд Солонгосын нийслэлд ирэх пүрэв гаригт айлчлахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Коммунист намын төв хорооны олон улсын департаментын хэвлэлийн төлөөлөгч Ху Чжаомин  ерөнхийлөгч Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар айлчилснаар сүүлийн 14 жилд Пхеньянд айлчлах Хятадын анхны ерөнхийлөгч болж байгааг онцолсон байна. Харин одоогоор түүний айлчлалын мөрийн хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Энэ айлчлал нь Солонгосын арлыг цөмийн зэвсгээс нь ангижруулах асуудлаар  АНУ-тай тогтоосон харилцаа  зогсонги байдалд ороод байгаа үед болох аж.  Ши Жиньпин энэ сарын эхээр Солонгосын арлыг цөмийн зэвсгээс нь ангижруулах үйл явцыг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Мөн  Санкт Петербург хотод болсон  олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэр энэ асуудалд талууд хүчээ нэгтгэх нь чухал болохыг онцолжээ. Тэрээр “БНХАУ Солонгосын асуудлыг шийдвэрлэхийг сонирхож байгаа орнуудын хоорондын үл итгэлцлийг арилгахын тулд өөр механизмыг бий болгох аргыг хайж байна гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.20  ПҮРЭВ  №125  (6092)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06