Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гарчээ

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАСАНЦАЦРАЛ Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөжээ.  Цэцэрлэгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд газраа алдахгүйн төлөө нэлээд тэмцсэн ч мөнгөтэй компанийн өмнө хүчин мөхөсдсөн байна. Хуулийн байгууллагад хандаж, анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон ч шүүх “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх   шийдвэр гаргасан байдаг.  Тиймээс  цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэл болон эцэг эхийн төлөөлөл давж заалдахаар болжээ. Уг газрын маргаан 2007 оноос эхлэлтэй.  “Өрхтий трейд” компани Төрийн өмчит 160 дугаар цэцэрлэгийн урд талбайг хууль бусаар  захирамж гаргуулан ашиглах болсон байна. Тус захирамжийг  2015 онд хүчингүй болгож,  2017 онд цэцэрлэгийн нэр дээр бүрэн шилжүүлсэн байдаг. Гэвч  2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Өрхтий трейд” компани уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг шаардаж, хүүхдүүдийн ногоон байгууламж, цаашлаад цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөж  байсан газрыг булаацалдан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ “Манай компанийн газрыг 160 дугаар цэцэрлэг хууль бусаар авсан” гэсэн байна. Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 530 гаруй хүүхэд явж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн учраас маргаантай байгаа 4484 ам.метр газарт энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл барихаар төлөвлөсөн байдаг.  Өргөтгөл баригдсанаар даац хэтэрсэн асуудлыг шийдэх, цаашлаад цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломж бүрдэх байв.  Гэвч  “Өрхтий трейд” компани өөрсдийн эрх ашгийн төлөө гурван блок бүхий 15 давхар орон сууцны хороолол босгохоор ийн улайрч эхэлсэн байна. Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэлээс тодруулахад  “Төрийн өмчит цэцэрлэгийн газар дээр барилга барихыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж байдаг. Гэтэл шүүх байгууллага “Өрхтий трейд” компанийн талд үйлчилж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар “Өрхтий трейд” компанид шилжүүлж өг гэсэн шийдвэр гарсан нь харамсалтай байна. Гэхдээ бид энэ асуудлаар дараагийн шатны шүүхэд хандаж болно” гэлээ. Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн Д.Ганболд “Монгол Улсад шударгаар шийдвэрлэж байгаа зүйл үгүй болжээ. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гарч байна. Энгийн ард хохироод үлддэг болсон байна.  Хэрэв цэцэрлэгийн газарт хотхон баригдвал хүүхдүүдийн тоглоомын талбай, чөлөөт орон зай багасна.  Автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдах сөрөг үр дагавартай.  Үр хүүхдүүдийн маань тоглож, наадах орчинг сүйтгэж байгаа энэ шударга бус явдлыг шүүх харсаар байж компанийн талд шийдвэр гаргасанд харамсч байна. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээв. Мөн уг асуудлаар “Өрхтий трейд” компаниас тодруулахад “Шүүхийн шийдвэр бидэнд ирээгүй учраас тайлбар өгөх боломжгүй байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.20  ПҮРЭВ  №125  (6092)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06