Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ач холбогдолгүй концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.  Жишээ нь Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессын гэрээг цуцалсан. Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч байна. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн байдаг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Мөн барих, шилжүүлэхээр концессын гэрээг авч үлдвэл цаашид бид өрийн дарамтаа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцалсан” гэлээ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргалаа. Мөн концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шилжүүлэх болгож гэрээний нөхцөлийг өөрчилж сунгасан. Мөн Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сэлэнгэчүүдийн хувьд чухад зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, зэлтрийн боомт чиглэлийн 120,85 км хатуу хучилттай авто замын концессыг мөн энэ нөхцлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06