Х.Бадамгэрэл: Тууштай хөдөлмөрлөж, сэтгэлийн тэнхээтэй байж энэ салбарт тэсч үлддэг

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.НАМУУН Андра академиас зөв алхаа гишгээ, гоо зүйн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ үеэр тус академийн гүйцэтгэх захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.   -Өнөөдөр зохион байгуулсан  нээлттэй өдөрлөгийн талаар яриагаа эхлэе? -“Андра” академиас улиралд нэг удаа зөв алхаа гишгээ, гоо зүйн зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохиодог. Энэ бол зуны улирал эхэлсний хамгийн анхны өдөрлөг гэсэн үг. Зуныг өөрийгөө эерэгээр өөрчилж үр дүнтэй өнгөрүүлээсэй гэсэн зорилгоор зохион байгуулахаар болсон. Өмнө нь бид өдөрлөг дээрээ загварын шоу үзүүлж байгаагүй. Энэ удаа хүмүүст сонирхолтой байлгах үүднээс манай гэрээт моделиуд шоу үзүүлбэр бэлдсэнээрээ онцлогтой болж байна. -Таныг чадварлаг модель гэдгээс гадна Андра академийг үүсгэн байгуулагч гэдгээр чинь олон хүн мэддэг. Академиа анх хэзээ байгуулсан билээ? -“Андра” академиа 2013 онд байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид олон зүйлийг бүтээжээ. Эргээд харахад хийж бүтээсэн зүйлтэй, шавь нарын маань амьдрал сайн сайхан байж эх орондоо хэрэгтэй хүн болсныг нь харж баярлах бол миний амьдралын нэг зорилго юм. Нийгмийн хандлагыг өөрчилье, эерэг хандлагын талаар хүүхдүүдэд хэлж ойлгуулъя гэсэн зорилтод тулгуурлан “Андра” академи үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар өнөөдөртэй золгосон байна. Манай академи 6-11, 12-21, 22-оос дээш гэсэн гурван насны ангилалтай. Энэ оны гуравдугаар сард “Andra junior” нэртэй хүүхдийн анги шинээр нээсэн. Энэ ангид 6-12 насны модель болох хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж, модель болоход нь бэлддэг. Эдгээр хүүхдийг оролцуулаад тооцвол одоогоор 50 гаруй үндсэн модель бий. Бүх насныханд хүрч ажиллах хүсэл эрмэлзэл надад бий. Мэдээж би ганцаараа энэ бүгдийг хийж чадахгүй. Энэ хүртэл амжилттай явсан нь манай баг хамт олны хүч хөдөлмөр гэж боддог. “Андра” академиа тогтвортой авч явахад манай багийнхны бие биедээ итгэх итгэлцэл, нэг нэгэндээ тус дэм болох сэтгэл чухал нөлөө үзүүлсэн. Тиймээс энэ дашрамд баг хамт олондоо баярлалаа гэж хэлье. -Модель болохыг хүсдэг охид, бүсгүйчууд байдаг. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Яг шударгаар хэлэхэд энэ салбар маш хатуу л даа. Дандаа гоё сайхан охид залуусын дунд өрсөлдөөн өрнөж байдаг. Хэн илүү тууштай хөдөлмөрлөж сэтгэлийн тэнхээтэй байна тэр энэ салбарт тэсч үлддэг. Өмнөх он жилүүдийнхээ туршлагыг харахад хатуу үгийг дааж чаддаг, өөрийгөө өөрчлөхөд бэлэн, ялалт ялагдлыг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. 10 удаа ялагдсан ч 11 дэх дээрээ ялна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Түүнээс өмнө шантарвал хайран сайхан хүсэл мөрөөдөл үгүй болно. Хэрэв энэ салбарт хүч үзнэ гэж бодож байвал сэтгэлийн тэнхээтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх нь чухал. -Таньд одоо хийж байгаа ажлаас чинь өөр ямар нэгэн хобби бий юу? -Хийх дуртай зүйл олон бий. Гэхдээ миний хамгийн чухал үүрэг бол сайн ээж байх гэж боддог. Ажлаасаа тэргүүнд тавьдаг шаардлага маань гэр бүлдээ хангалттай цаг зав гаргах юм. Би өөрөө олон хүүхэдтэй айлын том охин учраас хүүхдийн хүмүүжилд нухацтай ханддаг. Гэр бүлтэйгээ хамт байхад өөр хаанаас ч авч чадахгүй мэдрэмжүүдийг авч, ажлын эрч хүчтэй болдог. Бүх зүйлийг хийж үзэж өөрийгөө сорихыг хүсдэг. Кинонд тоглох, олон хүний өмнө илтгэл тавьж үзсэн гээд өөрийгөө сорих зүйл хүнд олон тохиолддог юм билээ. Ингээд боллоо гээд сэтгэл ханахаараа л хүн сүйрдэг байх. Тиймээс өөрийгөө байнга дайчилж амьдардаг. Цаашдаа “Андра” академиа их сургууль болгохыг зорьж байгаа. Сурах зүйл олон байна. Амьдралынхаа туршид завгүй, сонирхолтой байхыг хүсдэг. -Модель хүн биеийнхээ галбирыг хадгалахад олон зүйл шаардлагатай байх. Ихэнх нь зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхийг зөвлөдөг . Та спортоор хичээллэдэг үү? -Сүүлийн үед кикбоксоор хичээллэж байгаа. Надад их эрч хүчтэй спорт шиг санагдсан. Би өөрийгөө сорих эрсдэлтэй зүйлсэд их дуртай. Шүхрээр буух, галзуу хулгана зэргээс хойш суудаггүй, айдаг ч үгүй. Бүгдийг туршиж үзээд эрч хүчийг мэдрэх нь миний амьдралыг илүү амтлаг болгодог. Миний өвөө боксын тамирчин байсан. Багадаа өвөөгийнхөө бокс тоглож байхыг нь харж өссөн болохоор энэ спорт сонирхлыг минь илүү их татдаг юм. Тэгээд биеийн галбирт зөв хооллолт бас их чухал. Миний хувьд өөртөө тохирдог хоол хүнсээ сайн мэддэг учраас түүнийхээ дагуу хооллодог. Хүн өөрийнхөө биеийн онцлогийг сайн мэддэг байх хэрэгтэй байх. Тэгээд тохирсон хоол хүнс, дасгал сургуулилтыг хийснээр биеийн галбираа хадгалах боломжтой болно. -Энэ өдөрлөгт ирэхийг хүссэн боловч амжаагүй олон хүн байгаа. Тэдэнд хандаж зөв алхаа, гишгээ болон гоо зүйн чиглэлийн зөвлөгөө өгвөл? -Гоо зүй гэдэг бол өөртөө итгэлтэй болохоос эхлээд өөрийнхөө давуу талыг мэддэг болох, түүнийгээ бусдад таниулахын тулд хөдөлмөрлөх ухамсрыг суулгаж өгөхөөс эхлээд олон зүйлийг багтаасан ойлголт. Гэвч хүмүүс ганцхан гоё сайхан байх гэж өнгөц ойлгодог. Хүн бүрт дахин давтагдашгүй онцлог байдаг. Түүнийгээ ойлгох нь гоо зүй гэсэн ойлголтод багтана. Эмэгтэйчүүд юуг ч хийж бүтээж чадна гэдгээ ойлгоосой гэж хүсдэг. Миний хувьд эмэгтэйчүүдийн манлайллыг эерэгээр хүлээж авдаг. Эх сурвалж: www.polit.mn
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

29 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

39 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

48 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

5 цаг 56 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

19 цаг 23 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

20 цаг 44 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

20 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин