“Тамирчдын өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгуулна

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.НАМУУН Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир спортын газартай хамтран Монголын “Тамирчдын өдөр”-ийг “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-тай хамтатган энэ сарын 22-н; зохион байгуулахаар боллоо. Шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилчдыг шагнаж урамшуулах, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. Өдөрлөг Спортын төв ордны өмнөх талбайд болох бөгөөд өдөрлөгийн нээлт, ёслол хүндэтгэдийн арга хэмжээ, спорт урлагийн тоглолт, спортын хороод, клубуудын үзүүлэн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн энэ өдөр Монголын үндэсний олимпийн хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спорт заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Олимпийн эрх авах тэмцээн болон олимпод орох тамирчдын бэлтгэл, тэмцээний хэрэглэлээр хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооноос “Токио сан”-г байгуулсан байна. “Токио олимп сан”-гийн менежер Б.Өнөрбаатар “Энэ арга хэмжээг төрийн байгууллагууд, Монголын үндэсний олимпийн хороо, спорт холбоод хамтран зохион байгуулж байгаа. Зөвхөн тамирчид болон салбарын хүмүүст хамааралтай биш. Бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр гэдгийг дуулгах нь зүйтэй. Өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын хөтөлбөрт багтсан skateboard зэрэг илүү шинэлэг спортын төрлүүдийн үзүүлэн тоглолтыг багтааж өгснөөрөө олон нийтэд сонирхолтой байна” гэсэн юм. Мөн тэмцээний болон ёслолын хувцас, тамирчдын эрүүл мэндэд зориулсан үйлчилгээнд тус сан чухал нөлөөтэй юм. Сангийн үйл ажиллагааг нээсний дараа нийслэл болон аймаг орон нутгуудаар явж спортын арга хэмжээ тэмцээн зохион байгуулан төсвийг бүрдүүлнэ гэв. Өдөрлөгт Монголын шишгээ багийн тамирчид ирж өнгөрсөн жилийн амжилтаа танилцуулж, ёслолын жагсаал хийхээрээ онцлог юм. БТСГ, Төрийн захиргааны удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр “Иргэдэд спортын бараа бүтээгдэхүүн, хэрэглэлүүдийг танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бие бялдрын сорилт авч тодорхойлох зэрэг иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05