Б.Баяр-Өлзий: Харшлыг таамгаар эмчлэх нь буруу

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЭНХ-АМГАЛАНТУУЛ “Эффект” харшил, астма эмнэлгийн харшлын эмч, харшил судлаач, анагаах ухааны магистр Б.Баяр-Өлзийтэй ярилцлаа. -Харшил дотроо олон янз байдаг.    Яг одоо ургамал, тоосны харшилтай хүмүүст асуудалтай үе ирж байна.   Энэ үеийг яаж туулах вэ? -Монгол орон нь эрс тэс уур амьсгалтай. Ургамлын харшил нь жил бүрийн тавдугаар сард модлог ургамал ургаж эхлэх үеэс хөдөлдөг.   Харин төгсгөлийн үе нь  хүн болгонд харилцан адилгүй байна.   Мөн  харшил үүсэх шалтгааныг ерөнхийд нь хоёр хуваан авч үздэг. Эхнийх нь олдмол харшилтай байж болно. Эцэг эх нь харшилгүй ч амьдралынхаа явцад өөрөө харшилтай болохыг хэлнэ. Энэ нь хүрээлэн буй орчны хамаарал буюу тоосжилтоос үүснэ.  Мөн  шарилж, модлог, үет ургамлууд зэргээс хамаарч болно. Удамшлын харшил нь урвалд гол оролцдог уургийг гендээ агуулаад төрчихдөг гэсэн үг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. -Удамшлын харшил нь илүү аюултай гэсэн үг үү? -Харшлын өвчин нь маш хүчтэй удамшдаг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол гарах хүүхдийн 75 хувьд, хэн нэг нь харшилтай бол 25 хувьд нь удамшдаг. Энэ бол онолоор батлагдсан зүйл. -Ер нь ургамлын харшил бүрэн эдгэрэх боломж бий юу? -Дэлхий дээр харшлыг бүрэн эдгээдэг эмчилгээ одоогоор гараагүй байна. Янз бүрийн шинэ вакцин эмчилгээнүүд гарлаа. Тэр нь европын өндөр хөгжилтэй орнуудад хийж эхэлсэн. Тухайн вакцин нь 10-15 жил харшлын зовиурыг өгөхгүй байлгаж байна. Гэхдээ нэг удаа биш нэлээд хэдэн удаа хийгддэг, хоёроос гурван жил дарааллан курсээр хийлгэж байж урт хугацааны зовиурыг дарна. Монголд одоогоор энэ эмчилгээ орж ирээгүй байна.  Харин зовиур сэдэрсэн үед түүнийг дарах эмчилгээ хийгддэг. Зөв оношилгоо хийлгээд зөв эмчилгээ, дэглэмийг дагавал зарим хүмүүс эдгэрчихдэг тал бий. -Танай эмнэлгийн зүгээр харшилд ямар төрлийн эмчилгээг хийж байна вэ? -Үе шатаасаа хамаараад эмчилгээний стандарт өөр байдаг. Ургамлын харшилтай хүмүүс дээр үндсэн шинж гэж яригддаг.  Энэ нь тэр хүнд ургамлын харшлын шинж заавал хөдөлнө гэсэн үг. Тэр үндсэн шинж хөдөлчихсөн байгаа үед хийх эмчилгээ нь тусдаа. Дараагаар нэмэлт шинж гэж бий. Энэ нь үндсэн шинж дээр нэмэлтээр үүсэх зовиур юм. Бүх хүнд үүсэх албагүй. Нэмэлт шинж хөдөлсөн үед өөр схемээр эмчилгээ хийгддэг. Тэгэхээр үе шатанд нь тохирсон эмчилгээ хийнэ. Ихэнхдээ эм, хамрын цацлага, нүдний дусаагуур гэх мэт зэргээр үе шатанд нь тохирсон эмчилгээ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Уух эмний төрөл гэхэд 40 орчим төрлийн эмнээс сонгогддог. -Ургамлын харшил жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна уу? -Харшил гэдэг өвчин жил ирэх тусам ихэснэ. Яагаад гэвэл энэ  нь XXI зууны хэт их хотжих, нийгэмшихээс  хамааралтай өвчин.  Үүнийг ДЭМБ-аас зарласан байдаг. Хот суурин газруудад хүмүүс амьдрахын хэрээр өвчин ихэсч, өвчлөх тоо нэмэгдэнэ. Манай эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн 60 хувь нь ургамлын харшилтай байдаг. Тэгэхээр арван хүний зургаа нь ургамлын харшилтай гэсэн үг. -Харшлын үед ямар дэглэм барих ёстой вэ? -Дэглэмийг заавал барих ёстой. Гэхдээ тухайн хүн харшлын сорил өгч, сорил дээр харшилдаг зүйл нь гарч ирсэн тохиолдолд түүнийхээ дагуу дэглэмийг барина. Монголчууд шарилжны харшил гэж ихээхэн ярьдаг. Хэрэв үнэхээр тэр хүн шарилжны харшилтай бол зуны хугацаанд айраг уухгүй. Айраг нь маш хүчтэй харшлын зовиурыг бий болгодог. Үүнийг судалсан анагаах ухааны магистрын судалгаа бий. Тийм учраас эхлээд харшлын сорил өгч хариу гарсны дараа түүнд тохирох дэглэмийг хэрэглэнэ. -Хүмүүс сүүлийн үед ургамлын харшлыг аргалын утаанд утаж эмчилдэг гэж ярьдаг боллоо. Энэ хэр үнэн бодитой вэ? - Шарын шашин тал руугаа явахаар уламжлалт анагаахын ойлголтууд ороод ирдэг л дээ. Өвчин бүрт уламжлалт анагаахын эмчилгээ яригддаг болчихсон. Харшил дээр ч мөн адил. Үүнийг онолын хувьд үгүйсгэж болохгүй. Гэхдээ анагаах ухааны эмчилгээний хувьд бол аргалын утаагаар эмчлэгдэх боломжгүй гэж үздэг. Учир нь хүний биед тухайн өвчин үүсч байгаа эмгэг буюу өрнөлийн дархлааны эмгэгийн үүсэлт байгаа. Энэ механизмд үүсч байгаа бүх эд эсийг онолын үүднээс судлаад уураг ихсэх, задрах, дотроос нь ямар уураг ялгарах, тэдгээр нь ямар зовиур үүсгээд байна вэ гэдгийг нотолчихсон байхад тэр урвалыг аргалаар утаад зогсоож чадахгүй. Энгийн ард иргэдэд анхааруулж хэлэхэд эрүүл мэндээрээ битгий тоглоорой. Ийм боломж байхгүй гэдгийг хэлье. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06