Хан-Уул дүүргийн сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгнө

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Засгийн газар 2016-2020 онд “Хүүхэд бүр цэцэрлэгт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж байна. Анги дүүргэлт нь хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэйг нь нэг ээлжинд шилжүүлэх гээд боловсролын салбарт асуудал олон бий. Тэгвэл 2019 онд энэ салбарын ачааллыг бууруулах зорилгоор 460 төсөл хэрэгжүүлэхээр 488.9 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ төслүүдийн явц ямар байгаа, хаана, ямар барилга баригдаж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэхээр болов. Эхний сурвалжлагаа Хан-Уул дүүргээс бэлтгэлээ.  

“Ашиглалтад ороогүй ч хана, тааз нь нурсан тохиолдол бий”

  Хан-Уул дүүргээс дэд ажлын хэсэг байгуулан, хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн барилгын явц ямар байгаад хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь хараахан орж ирээгүй байгаа ч, зарим компани өөрийн зардлаар материалаа татаад барилгын ажлаа гүйцэтгэж байна. Мөн ажилчдаа өдөр, шөнийн ээлжинд оруулан 24 цагаар ажиллуулж байгаа. Ашиглалтад орохоосоо өмнө цууралт өгч, хана нь нурж, мэргэжлийн хяналт барилгын үйл ажиллагааг зогсоосон компани ч байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулалт авсан сургууль, цэцэрлэг, мөн өргөтгөлүүд намар гэхэд ашиглалтад орно гэсэн урьдчилсан тооцоолол байна. Ер нь зураг, төсөв нь байхгүй тохиолдолд барилгын тендер зарлах боломжгүй. Тендер зардалгүйгээр барилгын ажлыг эхлүүлж болохгүй хуультай. Тэр бүхэн батлагдаж байж барилгын ажил бодитоор эхлэх боломжтой. Зарим барилгын ажил эхэлдэггүй шалтгаан нь энэ хуультай бас холбоотой. Харин 2020 онд хуульд өөрчлөлт орж байгаа” гэлээ.  

960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль аравдугаар сард ашиглалтад орно

  Ийнхүү дүүргийн Боловсролын газрын даргаас ерөнхий мэдээлэл авч, барилгын ажлын явцтай танилцахаар хөдөллөө. Тус дүүрэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль барьж ашиглалтад оруулахаар болсон. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд гэхэд 100 сургууль, 130 орчим цэцэрлэг барьж, өргөтгөхөөр болжээ. Хан-Уул дүүргийн ХV хороонд байрлах 960 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн барилгын ажил үргэлжилж байв. Тус барилгыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалттайгаар “Бээжин Чайна Жонсон” ХХК гүйцэтгэж байна. Тус дүүргийн “Хурд” хотхоны хүүхдүүдэд суралцах цэцэрлэг, сургууль хомс байдаг. Ихэнхдээ оршин суугчид хүүхдээ хувийн цэцэрлэг, сургуульд хамруулдаг байна. Тэгвэл энэ сургуульд тус хотхоны хүүхдүүд хамрагдах боломжтой. Барилгын үйл явцтай газар дээр нь танилцахад гурван блок бүхий суурь тавигдан, барилгын ажил ид дундаа явж байлаа. 3.5 метрийн суурьтай, одоогийн байдлаар барилгын нэг давхар баригдаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн барилгын ажил эхэлсэн бөгөөд 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэлээ. Төлөвлөгөөгөөр дараа жил ашиглалтад орох байсан ч шахуу ажиллаад аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Барилгын ажил төлөвлөгөөнөөсөө хурдан буюу 40 хувьтай явагдаж байгаа гэлээ. Дунд сургуулийн стандартын дагуу нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай ажилладаг гэдэг нь аюулгүй байдлаа хэрхэн хангасан байгаагаас нь харагдаж байлаа.  

30 мянга гаруй хүн амтай ч нэг цэцэрлэг, нэг дунд сургуультай

  Нийслэлд битгий хэл хүн ам олноор төвлөрсөн зарим аймаг, сумдад ч сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байгааг хэн бүхэн мэднэ. Нөгөө талаар улсаас төсвийг нь гаргаад өгье гэхэд газрын асуудал ихээр маргаан дагуулдаг төдийгүй компаниуд нь газраа өндөр үнээр үнэлдэг, иргэдийн нарлаж, сүүдэрлэдэг талбай хэмээн эсэргүүцэн газраа чөлөөлдөггүй асуудал мэр сэр бий. ХУД-ийн ХV хороо 30 гаруй мянган хүн амтай ч нэг бага сургууль, нэг улсын цэцэрлэг, нэг дунд сургуультай байна. Энэ тухай 130 дугаар бага сургуулийн захирал Ц.Баярбаатар “960 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орсноор манай бага сургуулийг цэцэрлэг болгох тухай яригдаж байгаа. Ингэхээр манай хорооны иргэд цэцэрлэг, сургуулийнхаа асуудлыг нэг мөр шийдэх юм. Манай бага сургууль 700 гаруй хүүхдийн багтаамжтай хэдий ч жилийн жилд хүүхдийн даац хэтэрчихсэн байдаг. Энэ жил бид сургуулийнхаа ашигладаггүй талбайгаа шинээр анги танхим болгож өөрсдийн нөөц бололцоогоор засч, засвар хийж байгаа” гэсэн юм. Ийнхүү ирэх намар 960 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор ХУД-ийн ХV хорооны иргэдийн толгойны өвчин болоод буй цэцэрлэг, сургуулийн асуудал цэгцэрч, хүүхдүүд сургуульдаа гурав биш хоёр ээлжээр хичээллэн, түүнийгээ дагаад багш нарын ачаалал ч багасах юм байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

31 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

40 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

49 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

5 цаг 57 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

19 цаг 24 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

20 цаг 45 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

20 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин