Хуульч Б.Мэргэний хэлсэн онцлох 10 эшлэл

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.  2019-06-17-ны өдрийн дугаарын зочноор оролцсон “Веритас Партнерс” хуулийн фирмийн захирал  хуульч, өмгөөлөгч Б.Мэргэний хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна .

-Парламент дархлаатай байхын тулд Засгийн газар, шүүх эрх мэдлийн нөлөөнөөс ангид ажиллах ёстой. Хууль сахиулах байгууллага Засгийн газрын бүтцэд байна. Гэтэл Засгийн газарт хяналт тавьсан парламентын гишүүнийг бүтцийн байгууллагуудаа ашиглаж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгаад эхэлбэл яах вэ. Шүүх үндэслэлгүйгээр яллаад эхэлбэл парламентын хараат бус ажиллах нөхцөл алдагдана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахаар сонгогдсон парламент Засгийн газар, шүүх эрх мэдлээс хамааралтай болчихвол бие даан ажиллаж чадахгүй.


-Гишүүд парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэнээс ч айхгүй  үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж  байгаагаар парламентын дархлаа илэрч байдаг. Хэлсэн үг нь хэн нэгэнд таалагдахгүй бол буцаад дарамт ирэх вий гэдгээс айж,  мөн цөөнх нь олон суудалтай намаас эмээдэг бол парламентын дархлаа сул байна гэсэн үг. Түүнчлэн улс төрийн зорилгоор гэмт хэрэгт гүтгэж халдашгүй байдалд нь нөлөөлөх эрсдэлтэй бол мөн л дархлаа сул.


-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй байх эрх нь хамтдаа байж чадвал парламент  дархлаатай байна гэсэн үг. УИХ-ын гишүүнд  эдгээр эрхийг олгож байгаа нь хувь хүн биш парламентын бие даасан байдал, дархлаатай холбоотой. Парламентын дархлааг хамгаалахын тулд гишүүд улс төрийн зорилгоор эрхээ барьцаалуулах ёсгүй. Гэтэл манай гишүүд халдашгүй эрхийг хувь хүнд олгогдсон мэт аашилдаг нь парламентын дархлааг сулруулдаг.


-АТГ, НҮБ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, авлигатай тэмцэх олон улсын байгууллагууд “Танай улсад УИХ-ын гишүүний халдашгүй байдал хэтэрхий өргөн хүрээнд байгаа учраас гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа. Гишүүд чинь халдашгүй байдлаараа халхавчлаад авлигын хэргүүдийг шалгуулдаггүй. Прокуророос хүсэлт тавиад ч хэрэгждэггүй” гэсэн саналыг удаа дараа тавьж ирсэн.


-Прокуророос хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-д оруулсан ч хүлээж аваагүй. Хууль нь байгаад хэрэгжүүлэхгүй байгаа нь гишүүдийн мэргэжлийн ёс зүй, ёс суртахуун ямар байгааг харуулж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд нь наад хэргийг чинь нь илрүүлсний дараа түдгэлзүүлье гэсэн утгатай юм хэлээд авч үлдсэн. Нотлох баримтаа цуглуулаад хэргийг илрүүлчих юм бол түдгэлзүүлэх ямар шаардлагатай юм.


 -Парламентын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохоос  бусад тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн ганцхан заалт бий. Тэгэхээр гэмт хэрэгт холбогдуулахгүйгээр доромжилж болох юм шиг. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Бусад улс оронд бол төрийн албан хаагчтай адил сануулж, цалинг нь бууруулж, үг хэлэх эрхийг нь хасч, ноцтой бол чөлөөлдөг. Иргэний нэр төрд халдлаа гэж үзэх юм бол их хурлын гишүүн бичгээр тайлбар өгдөг.  Бүх улс оронд “Та парламентын бүрэн  эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоос бусад бүх үгэндээ хариуцлага хүлээнэ шүү” гэсэн ерөнхий зохицуулалт байдаг.


-Парламентын гишүүний үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой ганц заалт нь хэт эрх мэдэл олгосон. Манай одоогийн хуулиар бол Их хурлын гишүүн хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж, доромжиллоо гэхэд энгийн иргэний адил Зөрчлийн хуулиар цагдаад хандаж болно. Гэтэл Их хурлын тухай хуульд Захиргааны буюу одоогийнхоор бол Зөрчлийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Уг нь ямар нэг зөрчил гаргасан бол 7-30 хоног баривчлагдах юм уу эсвэл торгуулах хуультай ч өндөр албан тушаалтанд үйлчлэх боломжгүй. Жишээлбэл, Их хурлын гишүүн согтуугаар машин барьж яваад торгуулахаар бол УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих эсвэл гишүүнийг торгуулахын тулд чуулган хуралдах юм. Дан ганц Их хурлын гишүүн биш Үндсэн хуулийн цэц, ҮАБ-ын Нарийн бичгийн дарга, Дээд шүүх, ШЕЗ-ийн гишүүд бүгд ийм дархан эрхтэй.


-Нэг тойргоор  сайн, муугаараа танигдсан, олон жил улстөрд явж байгаа хүмүүс л сонгогдох магадлалтай. Сонгуулийн нэг тойргийн ийм жишээ Япон, Солонгос, Тайванд байсан ч бүгд татгалзсан.  Яагаад гэхээр нэг тойргийн системээр ихэвчлэн популистууд  сонгогддог юм байна гээд татгалзсан.  Дээр нь авлига цэцэглэдэг. Сонгуулийн зардал 10-15 хувиар автоматаар өсдөг гээд бусад улс орнууд нэг тойргийн системээс татгалзсан. Одоо энэ тогтолцоо улс төрийн хамгийн тогтворгүй Афганистан болон 297 мянган хүн амтай номхон далайн өмнөд хэсгийн арал Ванавату гэсэн хоёр улсад л байдаг юм билээ.


- Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэцийн асуудлыг цэгцлэх шаардлагатай. Цэцийн гишүүнээр геологич, инженер, түүхч хүн байж л байдаг. Үндсэн хууль баталснаас хойшхи үеийн цэцийн гишүүдийг авч үзвэл хуулийн мэргэжилтэй хүн цөөхөн байж мэднэ. Тэгэхээр цэцийн гишүүд Үндсэн хуулийг зөв тайлбарлахын тулд зайлшгүй хуульч мэргэжилтэй байх шаардлагатай. Мөн цэцийн гишүүнийг улираан сонгохгүй байх хэрэгтэй. 

Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06