Чингис дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол “The Hu”-г сонгох байсан

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Нью-Йоркт төвтэй “GQ” сэтгүүл Монголын хүнд рок хамтлаг болох “The hu”-гийн аялан тоглолтын талаар мэдээлснийг хүргэж байна. Монголын үндэсний хөгжим, соёл, заншлыг бүтээлдээ нэвт шингээж, хөөмий болон хүнд рокыг хослуулсан “The Hu” хамтлаг дэлхий дахинд Монголоо сурталчлах соёлын гүүр нь болоод байна. Хамтлагийн ахлагч Галбадрахыг хүмүүс Галаа нэрээр нь сайн мэднэ. Тэрээр морин хуур тоглож, гоцлолоор дуулдаг байна. Уoutube-т “YuveYuve Yu” дуугаараа алдаршсан энэ хамтлагийнхан “The Gereg” хэмээх шинэ цомгийнхоо тоглолтыг Европт хийхээр төлөвлөжээ. Хэрэв Чингис хаан Европыг хөгжмөөр эзлэхийг хүссэн бол агт морьд, баатар цэргүүд нь “The Hu” байх байсан биз ээ. Учир нь энэ бол зүгээр нэг залхуу хүргэм загвар хөөгчид биш харин Монголын түүхийг хөгжимд нэгтгэж чадсан хамтлаг юм. Өмнөд Европыг довтолгосон эртний монголчууд болох Хүннү гүрний нэрнээс энэ хамтлагийн нэр улбаатай аж. “Бид шинийг эрэлхийлэгчид. Бидний хөгжим бол хүннү рок буюу олон хөгжмийн элементийг өөртөө агуулсан. Бид энэ хөгжмийн энэ урсгалд анхдагчид нь. Гэхдээ бид сүүлийнх нь байхыг хүсэхгүй. Энэ урсгалыг цааш хөгжүүлэх монгол залуус олон байгаа гэдэгт бид итгэдэг” хэмээн Галаа хэлж байна. Галаа долоон настайгаасаа хойш хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд удалгүй морин хуурт ихэд дурлах болжээ. Түүнчлэн тэрээр хөөмийлдөг. Хөөмий бол монгол үндэстний эртний урлаг бөгөөд төвөнхөөр дуулах ихэд өвөрмөц хөгжмийн урсгал юм. Тэдний “Гэрэг” хэмээх цомог нь дэлхийд анх дипломат харилцаа тогтоох үүдийг нээсэн гэж Гэрэгэ хэмээх пайзны нэрээс үүдэлтэй юм гэжээ. https://www.youtube.com/watch?v=v4xZUr0BEfE Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.19  ЛХАГВА  №124  (6091)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06