Т.Бадамжунайнхан 31 компани үүсгэн байгуулжээ

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэн бэ. Үүний хариултыг олоход ядах юмгүй л дээ. Гэхдээ төрөөс төрсөн тэрбумтнууд маш хүчтэй байдгаас хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс төдийлэн шүүмжлэл хүлээж, “халдлага”-д өртөөд байдаггүй юм. Харин амралгүй ажиллаж, унталгүй сэтгэж амжилтад хүрсэн хэдэн бизнесмэнээ бол манайхан тал талаас нь хэмлэж, зоригийг нь мохоож, зүрхийг нь үхүүлчихсэн дээ. Тиймээс хэн нь мөнчгөрөөрөө өндийсөн, хэн нь төрөөс боссон бэ гэдгийг ялгаж салгах учиртай юм. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, өөрөөр хэлбэл, насаараа шахам төрд ажилласан Т.Бадамжунайнхны үүсгэн байгуулсан компаниудын нэр, усыг олж авснаа хүргэж байна. Үнэхээр хөдөлмөрөөрөө байгуулж үйл ажиллагааг нь явуулж байгаа бол түүнтэй ярих юмгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн насаараа төрд ажилласан хүн ийм олон компанитай байгаад бид эргэлзэж байгаа юм. Т.Бадамжунайнхны компаниудын нэр нууц биш бөгөөд нэгэнт ашиг орлого хуримтлуулахаар үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдэнд харин ч нэмэр тус болно гэж үзэж байна. Тэднийхэн давхардсан тоогоор 31 компани, аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ. Уулын мод урттай богинтой гэдэг шиг зарим компанийнх нь үйл ажиллагаанд эргэлзмээр зүйл тааралдсаныг энд дурдъя. Энэ удаад нэрсийг нь, дараагийн удаад эргэлзээтэй компаниудынх нь талаар хүргэх болно.  

Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн үүсгэн байгуулсан компаниуд:

 “Монхөлөг” ХХК /татан буугдсан/

“Гурван-Эвтэн” ХХК

“Алтанхот ББСБ” ХХК

Т.Бадамжунайгийн охин Даваагийн үүсгэн байгуулсан компаниуд:  

“Гурван-Эвтэн” ХХК

“Голденлийф” ХХК

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нөхөр Э.Анарын  үүсгэн байгуулсан компаниуд: 

“Шинэст” ХХК

“Ану групп” ХХК

“Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар” БТАГУТҮГ

“Маркетбродерс” ХХК /татан буугдсан/

“Монголдарь жоки” ХХК

“Амударьхангай” ХХК /татан буугдсан/

Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан компаниуд:

“Монхөлөг” ХХК /татан буугдсан/

“Хүрээт” ХХК

 “Эгэл монголын маргааш” НҮТББ

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн үүсгэн байгуулсан компаниуд: 

“Алтанхот ББСБ” ХХК

“Фасткопорт” ХХК

“Эс Эм Ай Ти” ХХК

“Дармадари” ХХК

“Арума” ХХК

“Түрүү таван эрдэнэ” ХХК

“Танан сэтгэл” ХХК

Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр Э.Жаргалсайханы  үүсгэн байгуулсан компаниуд:

“Мон-Аэртур” ХХК

“Жемнэт” ХХК

“Говьтугалга” ХХК

“Нео-Арчизо” ХХК

“Талын хүдэр” ХХК

“Авшиг-Одсэр ББСБ” ХХК

“Ёда-Инвестмент” ХХК

“Смартчойсе транс” ХХК

“Хайтек бойлерс” ХХК

“Монголдарь инвестмент” ХХК

“Монголдарь жоки” ХХК

“Амударьхангай” ХХК /татан буугдсан/

“Мянганжигүүр” ХХК /Гадаадын хөрөнгө оруулалттай/

“Женерал-Ассетс” ХХК

“Универсал говь майнинг” ХХК

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.19  ЛХАГВА  №124  (6091)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06