Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд хэрэглэж болно

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улаанбаатарын утаа 50 хувиар буурна гэдгийг өчигдөр албаныхан баталлаа. Энэхүү амлалтыг гэрчилж ирэх өвөл утаатай байх эсэх нь Хотын даргаас шууд хамаарна гэдгийг хэвлэлийнхний өмнө Ерөнхий  сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрээр “Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаа багасахгүй бол Хотын даргатай яриарай” гэсэн юм. Улаанбаатарын утаатай тэмцэхийн тулд түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл рүү оруулахыг хориглосон. Харин түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр орлуулж хорт утааны ялгаралыг багасгаж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна хэмээн тооцож “Тавантолгой түлш” компанийг байгуулсан.  

ЭНГИЙН ЗУУХАНД ЗУРГААН КГ-ЫГ ТҮЛЭХЭД 7-8 ЦАГ ДУЛААНАА ХАДГАЛНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллахдаа   үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүллээ. “Тавантолгой түлш” компани жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар дээр дурдсанчлан хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна. “Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори баталжээ.  Шинжилгээний хариуг Солонгос улсын мэргэжилтэн Пак Сан Ху  Ерөнхий сайдад хүлээлгэн өгсөн юм. Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв. Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ыг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагджээ.  

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ЦАХИМ КАРТААР ХУДАЛДАЖ АВНА

  Засгийн газрын гишүүн танхимынхаа зарим сайд болон Хотын даргатай “Тавантолгой түлш” үйлдвэрт ажиллахдаа талархал илэрхийллээ. Ерөнхий сайд “Агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” компанийн  ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье. Харин үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Хотын дарга онцгой анхаарах ёстой. Дүүрэг, хорооныхон энэ жилд идэвхтэй оролцож, иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж  хэвших хэрэгтэй” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн. Нийтдээ 640 түгээлтийн цэгүүдийг дүүрэг, хороодод байгуулахаар ажиллаж байна. Найм, есдүгээр сардаа багтаад бүх түгээх цэгүүдээ бэлэн болгоно. Хамгийн чухал асуудал бол бүх дүүрэг, хороодод хүргэх түгээлтийг зохион байгуулах ажил юм. Тээвэрлэлт хийж, борлуулах цэгүүдэд хүргэхэд шаардлагатай бүх хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, эрсдэлийг тооцоолж ажиллана. Мөн сайжруулсан шахмал түлшийг худалдах үнийг өндөр тогтоохгүй, түүхий нүүрстэй ойролцоо буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгт багтаан барих тал дээр анхаарч байна. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад зөвхөн нийслэл хот төдийгүй ард иргэд өөрсдөө санаачилгатай, идэвхтэй оролцох ёстой” хэмээлээ. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Түүхий нүүрсний нөөц 250 мянган тонн. Савалгаатай шахмал түлш 70 мянган тонн, задгайгаар 30 орчим мянган тонн бий. Нүүрсийг 500 гаруй км холоос тээвэрлэж ирж байгаа ч асуудлаа бүрэн шийдсэн. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр  хангах бүрэн боломжтой.  Агуулахаас гадна  борлуулалтын 504 цэгээр дамжуулж хадгалалтыг хийнэ. Одоогийн байдлаар  10 цэгээр борлуулж байна. 504 цэгээр иргэдэд ямар нэгэн хүндрэлгүй хүрнэ.  Сайжруулсан шахмал түлшийг иргэд цахим картаар худалдаж авснаар тухай бүртээ түлшээ авах боломж бүрдэнэ. Учир нь, иргэд өмнө түүхий нүүрсийг хямд үнэтэй байхад нь худалдан аваад нөөцөлдөг байсан. Харин өдөр тутамдаа цахим картаа ашигласнаар нөөцлөх шаардлагагүй болно” гэлээ.  Одоогийн байдлаар үйлдвэрийн хоёр шугамаар өдөрт 2000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Ирэх долдугаар сард бүх шугамнууд ирэх  ашиглалтад орчихвол 5000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болох юм байна. Нэг тонн нүүрсийг 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа ч үнийг багасгах талаас нь судалж байгааг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Сайжруулсан шахмал түлшний чанар, агаарт үзүүлэх үр дүн” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав. “Таван толгойн түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн олон удаагийн туршилт судалгаа явуулсны үр дүнд шахмал түлшний олон улсын стандартын үзүүлэлтийг бүрэн хангасан орц, жорыг гарган үйлдвэрлэлээ явуулж байгааг  “Таван толгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.19  ЛХАГВА  №124  (6091)
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Уржигдар 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Уржигдар 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Уржигдар 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Уржигдар 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15