Энхийг сахиулагчлагчдыг төрийн одон, медалиар шагналаа

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БЯМБАЖАРГАЛ Энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэйгөөр үүргээ биелүүлсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд анх удаа эмэгтэй цэргийн хүчин оролцож байгаагаараа онцлогтой. Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо. “Монгол Улсын зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцохдоо манай энхийг сахиулагчид нэгэн зүтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн ирснийг энэ өдөр онцлон хэлмээр байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байсан ч цэрэг хүний ёсоор тэсвэр хатуужил, ур чадвар, бүхнээ дайчлан үүргээ амжилттай гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэж цэргийн багийн захирагч дэд хурандаа Б.Даваа-Очир хэллээ. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй УАГБ-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэг хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн нийт 120 цэргийн алба хаагчдыг өнөөдөр шагнасан юм. “Зэвсэгт хүчин анх удаагаа Афганистанд эмэгтэй цэргийн албан хаагчдаа илгээсэн. Манай баг шалган нэвтрүүлэх цэгийг хамгаалах, орон нутгийн эмэгтэйчүүдийг шалгах үүрэгтэй ажилладаг байсан. Би өөрөө шалган нэвтрүүлэх болон холбогч офицерийн үүргийг давхар гүйцэтгэсэн. Биднийг үүрэг гүйцэтгэж байхад шалган нэвтрүүлэх байранд машиндаа гар хийцийн тэсрэх бөмбөг байж болзошгүй тохиолдол илэрч бид зохих ёстой арга хэмжээг авч ажилласан. Бүх зүйл цагийн хуваарьтай завгүй байдаг учраас зургаан сарын хугацаа хурдан өнгөрлөө” гэж ЗХ-ний 013 дугаар ангийн сэтгэл зүйч,  дэслэгч Н.Мөнгөнчимэг ярилаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүн анх 2002 оноос оролцох болсон. Тэр цагаас хойш 17 жилийн хугацаанд НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд 10430 гаруй цэргийн алба хаагчийг илгээж мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06